Орос руу Хятадаас нийлүүлэгдэж буй автомашины хэмжээ огцом буурчээ
2024 оны 4 р сарын байдлаар Хятад улсаас ОХУ руу нийлүүлсэн автомашины экспортын дүн 507 1 сая ам доллар болсон нь өмнөх сараас 16 2 иар буурсан үзүүлэлт гэж РИА Новости Хятадын гаалийн мэдээнд тулгуурлан мэдээлжээ Үүний улмаас Орос улс Хятадын автомашины экспортын гол гурван зах зээлийн тооноос хасагджээ 4

2024 оны 4-р сарын байдлаар Хятад улсаас ОХУ руу нийлүүлсэн автомашины экспортын дүн 507.1 сая ам.доллар болсон нь өмнөх сараас 16.2%-иар буурсан үзүүлэлт гэж РИА Новости Хятадын гаалийн мэдээнд тулгуурлан мэдээлжээ.
Үүний улмаас Орос улс Хятадын автомашины экспортын гол гурван зах зээлийн тооноос хасагджээ .
4-р сард Хятадын автомашины хамгийн том худалдан авагчид:
Бразил
Бельги
Мексик
Мөн өмнө нь мэдээлэгдсэнээр, энэ хугацаанд Өмнөд Солонгосоос ОХУ-д нийлүүлэгдэж буй автомашины тоо нэмэгдсэн байна.