Toyota-ийн шинэ FJ Cruiser-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл ил боллоо
Гадаа аялал адал явдалд дурлагчдад зориулсан Toyota FJ Cruiser загвар ирэх жил худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа тухай мэдээлэл Хятадын Autohome сайтаар дамжуулан олон нийтэд хүрлээ Уг мэдээлэлд Филиппиний патентийн албанаас авсан зурагнуудыг үндэслэсэн хэмээн дурджээ 📸 Хамгийн анх хоёр жилийн өмнө Toyota ийн ирээдүйн загваруудын танилцуулгад харагдсан бүүдгэр сүүдэртэй зурагтай

Гадаа аялал, адал явдалд дурлагчдад зориулсан Toyota FJ Cruiser загвар ирэх жил худалдаанд гарахаар төлөвлөгдөж байгаа тухай мэдээлэл Хятадын Autohome сайтаар дамжуулан олон нийтэд хүрлээ. Уг мэдээлэлд Филиппиний патентийн албанаас авсан зурагнуудыг үндэслэсэн хэмээн дурджээ.
📸 Хамгийн анх хоёр жилийн өмнө Toyota-ийн ирээдүйн загваруудын танилцуулгад харагдсан бүүдгэр сүүдэртэй зурагтай адил гадаад төрхтэй энэхүү загвар патентын зургууд дээр илүү тод харагдаж байна.
🚗 Техникийн онцлог
5 хүний суудалтай , 5 хаалгатай , компакт хэмжээтэй .
Рамтай хийцтэй , байнгын бүх дугуйн хөтлөгчтэй .
Урд тэнхлэгийн бие даасан түдгэлзэх систем , механик өндөр явдаг шийдлүүд багтсан.
Дээд зэрэглэлийн саад туулах багц :
Понижаагч хурдны хайрцаг
Хос дифференциалын цахилгаан түгжээ (урд/арын)
Салгаж болох арын тогтворжуулагч
Төрөл бүрийн замын нөхцөлд тохирох урьдчилсан жолоодлогын горимууд
Хүсвэл тогтворжилтын системийг унтраах боломжтой
🛠️ Гадна дизайны онцлог
Өндөр байрлалтай бампер ,
Хар өнгийн товойлгон хуванцар дугуйны нумны хамгаалалт ,
Баруун тийш нээгддэг ачааны хаалга ,
Гадна талд өлгөөтэй сэлбэг дугуй ,
Арын хаалганы тулгуур хэсгийг ашиглан шат, сав, хайрцаг зэрэг аялалын хэрэгсэл өлгөж болно.
🧬 Хөдөлгүүр ба явах эд анги
Toyota-ийн IMV платформ дээр суурилсан. (Hilux пикаптай ижил платформ)
2.0–3.0 литрийн багтаамжтай 4 цилиндртэй хөдөлгүүртэй
Гидромеханик автомат хурдны хайрцагтай (гарын биш)
✨ Гадаад загвар
Шинэ FJ Cruiser-ийн гадаад төрх нь Land Cruiser Prado J250 болон 2000-аад оны FJ Cruiser загварын холимог төрхийг санагдуулам байх болно.
—
👉 Дүгнэлт :
Шинэ FJ Cruiser нь зөвхөн загварлаг харагдахаас гадна үнэхээр жинхэнэ утгаараа саад туулах чадвартай, аялалд тохирсон, хатуу нөхцөлд ажиллах чадвартай жийп болохоор бүтээгдэж байна. Toyota-ийн утилитар загварууд дундаа нэгэн шилдэг шинэ сонголт болж мэдэхээр байна.
Зураг: