Цахилгаан “Гелик” зах зээл дээр бүтэлгүйтэв
Цахилгаан ldquo Гелик rdquo зах зээл дээр бүтэлгүйтэв Mercedes Benz компанийн 2024 оны 4 р сард сүр дуулиантайгаар танилцуулсан G 580 EQ Technology цахилгаан жийп нь зах зээл дээр худалдааны бүтэлгүйтэл хүлээлээ Германы Handelsblatt сонинд бичсэнээр энэхүү загвар танилцуулагдсанаас хойш Европт ердөө 1450 ширхэг Өмнөд Солонгост 61 ширхэг зарагдсан байна

Mercedes-Benz компанийн 2024 оны 4-р сард сүр дуулиантайгаар танилцуулсан G580 EQ Technology цахилгаан жийп нь зах зээл дээр худалдааны бүтэлгүйтэл хүлээлээ.
Германы Handelsblatt сонинд бичсэнээр, энэхүү загвар танилцуулагдсанаас хойш Европт ердөө 1450 ширхэг , Өмнөд Солонгост 61 ширхэг зарагдсан байна.
Харин хамгийн хүнд цохилт бол Mercedes-Benz компанийн гол найдвар тавьж байсан Хятадад ердөө 58 ширхэг G580 EQ борлогдсон явдал юм.
Хойд Америкт уг цахилгаан G-Class загварыг одоогоор танилцуулаагүй байгаа бөгөөд тус бүсийн Mercedes-Benz-ийн төлөөлөгчид зах зээлийн эрэлтийг судалж байгаа аж.
Нөгөөтэйгүүр, G-Class-ийн уламжлалт ДВС хөдөлгүүртэй загварууд уг хугацаанд долоо дахин илүү борлогджээ . Handelsblatt сонин “цахилгаан Гелик” хэрэглэгчдийн сонирхлыг татаж чадаагүй нь үндсэн загварын олон талт, хэрэглээний чадварыг алдагдуулсантай холбоотой гэж үзжээ.
Тухайлбал, маш хүнд батарейгаас шалтгаалж ачааны даац буурсан , мөн цэнэглэлтээр явах зай нь ердөө 385 км байгаа нь хэрэглэгчдэд хангалтгүй үзүүлэлт болсон байна.
Үүний үр дүнд Mercedes-Benz компани ирээдүйн стратегиа эргэн харж эхэлжээ. Тухайлбал, хэвлэлүүдэд “ бэби Гелик ” гэж нэрлэгдэж буй шинэ жижиг жийп загварын төлөвлөгөөг шинэчилж байгаа гэнэ. Уг загварыг анх зөвхөн цахилгаан хувилбартай гаргана гэж байсан бол одоо ДВС хөдөлгүүртэй болон гибрид хувилбарууд гаргах боломжийг ч хэлэлцэж эхэлсэн байна.