Тойота устөрөгчөөр ажилладаг гиперкар танилцууллаа
Toyota Motor компани Toyota GR LH 2 Racing Concept нэртэй ус төрөгчийг шатахуун болгон ашигладаг гибрид хөтлөгчтэй туршилтын уралдааны прототип автомашинаа танилцууллаа GR LH 2 Racing Concept нь Toyota ийн хамгийн олон Le Mans Hypercar аваргын цомыг авсан GR 010 Hybrid спортпрототипийн үзэл баримтлалыг хөгжүүлсэн хувилбар юм Уг GR 010

Toyota Motor компани Toyota GR LH2 Racing Concept нэртэй, ус төрөгчийг шатахуун болгон ашигладаг, гибрид хөтлөгчтэй туршилтын уралдааны прототип автомашинаа танилцууллаа.
GR LH2 Racing Concept нь Toyota-ийн хамгийн олон Le Mans Hypercar аваргын цомыг авсан GR010 Hybrid спортпрототипийн үзэл баримтлалыг хөгжүүлсэн хувилбар юм. Уг GR010 Hybrid дээр 3.5 литрийн V6 хос турбо бензин хөдөлгүүр суурилагдсан бөгөөд хамгийн ихдээ 671 морины хүч гаргадаг. Үүн дээр 268 морины хүчтэй цахилгаан мотор нэмэгдэн, урд дугуйг хөдөлгөдөг.
Шинэ ус төрөгчийн хөдөлгүүртэй GR LH2 Racing Concept-ийн техникийн нарийн мэдээллийг Toyota хараахан дэлгээгүй байна. Гэсэн ч хөтлөгчийн хувьд GR010 Hybrid-тэй ижил төстэй бүтэцтэй байх өндөр магадлалтай. Шасси нь нүүрстөрөгчийн шилэн болон хөнгөн цагаан сүвэрхэг бүтэцтэй хийцтэй. Хоёр прототипийн жолоочийн кабин нь ижил боловч, GR LH2 Racing Concept нь шинэлэг кузовын хийц, загвар , мөн Toyota-ийн орчин үеийн замын автомашинтай төстэй гадаад гэрэлтүүлгийн шийдлээрээ онцлог болжээ.
Автомашинд ус төрөгч ашиглах технологийг хөгжүүлж, нэвтрүүлэх тал дээр Toyota хамгийн тууштай хандаж буй үйлдвэрлэгчдийн нэг юм. Гэвч ойрын жилүүдэд Toyota Gazoo Racing багийнхан ус төрөгчөөр ажилладаг автомашинаа шууд бензин хөдөлгүүртэй өрсөлдөгчидтэй зэрэгцүүлэн уралдуулна гэдэг нь хараахан бодит боломж хараахан биш юм.
Зураг: