BMW-ийн цоо шинэ үеийн iX3 цахилгаан кроссовер
BMW компани шинэ үеийн i X 3 цахилгаан кроссоверынхаа талаарх анхны дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа Энэхүү загварыг 2025 оны намар Мюнхений олон улсын авто шоу дээр албан ёсоор олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байна Шинэ i X 3 нь эрчим хүчний нягтрал өндөртэй цилиндр хэлбэрийн шинэ төрлийн батарей ашиглах бөгөөд энэ нь

BMW компани шинэ үеийн iX3 цахилгаан кроссоверынхаа талаарх анхны дэлгэрэнгүй мэдээллийг танилцууллаа. Энэхүү загварыг 2025 оны намар Мюнхений олон улсын авто шоу дээр албан ёсоор олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байна.
Шинэ iX3 нь эрчим хүчний нягтрал өндөртэй, цилиндр хэлбэрийн шинэ төрлийн батарей ашиглах бөгөөд энэ нь одоогийн BMW-ийн хэрэглэдэг призматик батарейнаас 20 хувиар илүү хүчин чадалтай. Үүний үр дүнд нэг удаагийн цэнэгээр 800 км зам туулж чадах гэнэ. Мөн 400 кВт-ын хурдан цэнэглэгчид дасан зохицсон уг батарей нь ердөө 10 минутын дотор 350 км явах хангалттай эрчим хүч хуримтлуулах боломжтой.
Шинэ iX3-ийн бас нэг онцлог бол хиймэл оюун ухаантай жолоодлогын систем. Хагас автомат жолоодлогын энэхүү системийн тооцоолох хүчин чадал нь одоогийнхоос 20 дахин илүү аж. Уг систем нь автомашины эгнээ солих, огцом эргэлт хийх, тойрог уулзвар, огтлолцолыг аюулгүй туулах зэрэгт жолоочийг дэмжих чадвартай.
Мөн iX3 нь цэнэглэгч станцад дөхөж очиход автоматаар цэнэглэх портын хаалгаа онгойлгож, цэнэглэлт дууссаны дараа хаах ухаалаг функцтэй байх юм.
Өнөөгийн iX3 загварыг 2020 оноос үйлдвэрлэж байгаа бөгөөд шинэ үеийн энэхүү цахилгаан кроссовер нь BMW-ийн технологийн дэвшлийг илтгэсэн, илүү ухаалаг, өндөр гүйцэтгэлтэй машин болохыг харуулж байна.
Зураг: