Nissan-ийн мэргэжлийн сургуулийн оюутнууд 3 шинэ шоу-кар бүтээжээ
Японд Nissan Motor ын корпорацийн мэргэжлийн сургуулиудын оюутнууд гурван шинэ шоу кар бүтээсэн байна Эдгээрийг Tokyo Auto Salon 2026 дээр танилцуулах бөгөөд үзэсгэлэн 1 р сарын 9 нд нээлтээ хийнэ 1 March Eloura Цагаан хөх өнгийн дугуй гэрэлтэй 50 ndash 60 аад оны машины нүүрний стайлингийг санагдуулам хэтчбек Nissan March

Японд Nissan Motor -ын корпорацийн мэргэжлийн сургуулиудын оюутнууд гурван шинэ шоу-кар бүтээсэн байна. Эдгээрийг Tokyo Auto Salon 2026 дээр танилцуулах бөгөөд үзэсгэлэн 1-р сарын 9-нд нээлтээ хийнэ.
1) March Eloura
Цагаан-хөх өнгийн, дугуй гэрэлтэй, 50–60-аад оны машины нүүрний стайлингийг санагдуулам хэтчбек. Nissan March K13 дээр суурилсан бөгөөд March Eloura гэж нэрлэжээ.
Загварчлал, угсралтыг 6 сарын дотор хийсэн
Кузовын гаднах хийц (панель) нь бүрэн шинээр хийгдсэн, композит материалаар хэвлэж хэлбэржүүлсэн хэсгүүдтэй
Урд хэсгийн дизайн нь 1959 оны Nissan Bluebird 312 -оос санаа авсан
20–30 насны эмэгтэйчүүдэд зориулсан “хоёр дахь машин” гэсэн концепцтой, ретро хэв маягийн шоу-кар
2) Nissan Sunny Skyline
Дараагийн бүтээл болох Nissan Sunny Skyline нь 70-аад оны Nissan Sunny KB10 -ийг гүн шинэчлэн өөрчилсөн хувилбар.
Японы тюнинг соёлын уламжлалаас санаа авсан гоц, гротеск төрхтэй
Мөр (колея) -г өргөтгөж, дугуйн сөрөг камбер (дугуй дотогш “хэвтэх”) хийсэн
Хөдөлгүүрээр 90-ээд оны Silvia-гийн SR20 маркийн 2.0 литрийн бензин мотор суурилуулсан
Үйлдвэрлэл мөн л 6 сар үргэлжилсэн
45–55 насны эрчүүдийн анхаарал татах зорилготой гэжээ
3) Skyline R30 суурьтай шоу-кар
Сүүлийн үзмэр нь 80-аад оны эхэн үеийн Nissan Skyline R30 дээр суурилжээ.
Далавчны өргөтгөл/накладка , “шок” төрхтэй урд спойлер , мөн арын антикрыло (арын жигүүр) шинээр зохиосон
Мөр (колея) -г өргөтгөсөн
Кузовыг хоёр өнгийн схемээр будсан
Санаа авсан эх загвар нь 1982 оны Nissan Skyline RS Silhouette Formula уралдааны спорт прототип
Nissan-ийн сургуулиудын тухай
Nissan Японд 5 хотод байрлах мэргэжлийн сургуулийн системтэй. Ийм шоу-кар барих төсөл нь оюутнуудад бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн хийц боловсруулах ур чадвараа бататгах зорилготой. Tokyo Auto Salon 2026 -ын машинууд дээр 3, 4-р курсын оюутнууд ажилласан байна.