АНУ-ын MQ 9 Reaper дрон Афганистанд осолджээ
АНУ-ын Агаарын цэргийн хүчний "MQ-9 Reaper" нисгэгчгүй нисэх онгоц Афганистаны Майдан Вардак мужийн Майдан Шахр хотын ойролцоо осолджээ. Ослоос болж ямар нэгэн хохирол учраагүй ч гэлээ энэ үйл явдал бүс нутгийн аюулгүй байдал, эрсдлийн талаар асуултыг үүсгэв. АНУ 2021 онд Афганистанаас цэргээ татсан. Үүнээс хойш Афганистанд хяналт тавьсаар байгааг мөн энэ үйл явдал харуулах аж.

"General Atomics" компанийн үйлдвэрлэсэн "MQ-9 Reaper" нисгэгчгүй нисэх онгоц нь удаан хугацаанд ажиглалт хийх, цохилт өгөх чадвараараа алдартай. Тус нисгэгчгүй нисэх онгоцны далавчны урт 20 метр бөгөөд 15 км өндөрт 27 цагаас дээш хугацаанд ажиллах чадвартай. Дэвшилтэт мэдрэгчтэй, "Hellfire" пуужин тээвэрлэх чадвартай тус дрон нь АНУ-ын терроризмын эсрэг ажиллагааны тулгын чулуу байсаар ирсэн. Үнийн хувьд газрын удирдлагын системийг оруулаад 30 сая ам.доллар давна.
Тухайн осол нь ердийн даалгаврын үеэр гарсан бөгөөд механик гэмтэл, эсвэл хяналтын холбоос алдагдсанаас үүдэлтэй байж магадгүй гэв.
"MQ-9 Reapers" дрон дэлхийн өөр өөр хэсгүүдэд осолдож байсан тохиолдлууд бий. АНУ-ын Агаарын цэргийн хүчний нөөцөд 200 гаруй "MQ-9 Reapers" байдаг.
ЭХ СУРВАЛЖ: TIMES OF ISLAMABAD