Хятад: AI чатботууд хүний сэтгэл хөдлөлд нөлөөлдөгийг хязгаарлана
Хятад улс хиймэл оюун ухаант чатботууд хүний сэтгэл хөдлөлд нөлөөлдөгийг хязгаарлахаар төлөвлөж байна. Сэтгэл хөдлөлтэй үедээ хиймэл оюун ухаант чатботтой харилцах нь амиа хорлох, өөрийгөө гэмтээх хүртэл сөрөг үр дагавар дагуулдаг аж.

Тус хязгаарлалт нь доорх байдлаар явагдана:
Хиймэл оюун ухаант чатботууд нь хүмүүсийг өөрийгөө гэмтээх, амиа хорлох үйлдэл рүү түлхсэн утга агуулгатай харилцан яриа үүсгэж, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөхгүй.
Хэрвээ хэрэглэгч амиа хорлох тухай онцгойлон ярьсаар байвал чатыг хиймэл оюун ухаан удирдахаа больж, бодит хүнтэй холбоно. Цаашлаад тухайн хэрэглэгчийн ар гэр, холбоо хамааралтай хэн нэгэнтэй холбоо тогтооно.
Хиймэл оюун ухаант чатботууд мөрийтэй тоглоом, садар самуун эсвэл хүчирхийлэлтэй контент үүсгэхгүй.
Хүүхдүүд эцэг эх нь зөвшөөрсөн тохиолдолд л хиймэл оюун ухаант чатботтой хязгаарлагдмал хугацаатай харилцана.
Платформууд хэрэглэгч нь насанд хүрсэн эсэхийг тодорхойлох боломжтой байна. Хэрвээ тодорхойгүй байдал үүсвэл тухайн хэрэглэгчийг насанд хүрээгүй гэж үзэж хэрэглээг хязгаарлах боломжтой.
Хэрэглэгч хоёр цагаас илүү хугацаанд чатботтой харилцсан тохиолдолд сануулга очно.
ЭХ СУРВАЛЖ: CNBC