Он гарсаар авто замын зөрчлийн тоо 13 саяас 4000 болж буурчээ
Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж торгууль ногдуулах зохицуулалт өнөөдрөөс буюу 2026 оны нэгдүгээр сарын 1 ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ nbsp Улаанбаатар хотын 176 уулзвар гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос

Хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулах зохицуулалт өнөөдрөөс буюу 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ.
Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц замд 2600 гаруй камерыг шинээр суурилуулж, замын хөдөлгөөнийг AI буюу хиймэл оюун ухаан ашиглан бүрэн хянах ажлыг өнгөрсөн оноос хэрэгжүүлж буй. Камераар 10 төрлийн зөрчил илрүүлэх боломжтой.
Өмнө нь 13 сая зөрчил илрүүлж, шалгаж байсан бол он гарсаар буюу 5 хоногийн хугацаанд 4000 болтлоо буурсан хэмээн ЗХУТ ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуун мэдээлэв. Мөн 2026 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлж “шалгаж байна” гэх горимоор иргэнд мэдээллийг хүргээд, эрх бүхий албан тушаалтан зөрчил бүрийг хянан шийдвэрлэж байна гэв.