Subaru WRX S4 STI-ийн тусгай хувилбар боловсруулжээ
Subaru компани 1-р сарын 9-нд нээгдэх Токиогийн авто салон дээр WRX S4 STI Sport седаны шинэ хувилбараа танилцуулна. Энэ хувилбарын нэр нь R-Black Limited II STI Performance. Нээлтийн өмнө компани машины анхны зургийг цацжээ.

Subaru компани 1-р сарын 9-нд нээгдэх Токиогийн авто салон дээр WRX S4 STI Sport седаны шинэ хувилбараа танилцуулна. Энэ хувилбарын нэр нь R-Black Limited II STI Performance . Нээлтийн өмнө компани машины анхны зургийг цацжээ.
WRX S4 STI Sport R-Black Limited II STI Performance нь дараах онцлогтой:
Sunrise Yellow гэх тусгай өнгийн кузов (тод шар металлик)
18 инчийн хөнгөн хайлшин обуд – хар матт будалттай
Хажуу толь , антенн , мөн гэрлийн дотор эд ангиуд хар хийцтэй
Салонд:
Recaro спорт урд суудал – шар оёдолтой (шар шеврон/прострочка)
Урд самбарын өнгөлгөө нь хиймэл замша (алькантара) материалаар хийгджээ
Дээрхээс гадна уг машин STI Performance аксессуараар тоноглогдсон. Subaru үүнээс өөр нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор өгсөнгүй.