Т.Даваадалай: Хотын төвийн явган хүний замыг шинэчлэх ажлаас үлдсэн 70,000м.кв талбайг энэ онд дуусгана
Энэ онд нийслэл хотын гудамж талбайн явган хүний замыг шинэчилж дуусгахаар төлөвлөжээ НЗД ын нэгдүгээр орлогч Т Даваадалай nbsp Энэ онд Улаанбаатар хотын төвийн явган хүний замыг шинэчлэх ажлаас үлдсэн 70 000 м кв талбайг дуусгана Явган хүний замыг дотоодод үйлдвэрлэсэн чулуугаар шинэчилнэ nbsp Хотын төвийн хэсгийн 70 000 м

Энэ онд нийслэл хотын гудамж талбайн явган хүний замыг шинэчилж дуусгахаар төлөвлөжээ.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай "Энэ онд Улаанбаатар хотын төвийн явган хүний замыг шинэчлэх ажлаас үлдсэн 70,000м.кв талбайг дуусгана. Явган хүний замыг дотоодод үйлдвэрлэсэн чулуугаар шинэчилнэ.
Хотын төвийн хэсгийн 70,000м.кв явган хүний замыг шинэчлэх ажлыг авсан ч сайн гүйцэтгэж чадаагүй Сант-Өндөр компанийн эрхийг цуцалсан. Энэхүү компанийн ажлыг гүйцэтгүүлэх тендерийг гурав хувааж зарлана. Ингэхдээ дотоодод чулуу үйлдвэрлэдэг ААН-үүдэд давуу оноо олгож, дэмжинэ.
Цаашид бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд тендерийн хуульд заасны дагуу дотоодын ААН-үүдэд давуу тал олгох байдлаар оноо өгч ажиллахаар төлөвлөж байна" гэж өнөөдөр мэдээллээ.
Улаанбаатар хотын явган хүний замыг чулуугаар шинэчлэх ажлын энэ оны төсөв:
Улаанбаатар хотын явган хүний замыг чулуугаар шинэчлэх ажлын он дамжиж байгаа төсөв: