Хуруундаа төмөр гацааж, онцгой орсон нэгэн түүх
Өчигдөр орой дүү маань саваагүйтэж орны төмөр хуруундаа хийж гацаагаад, ээж нь аав бид 2-т утсаар зураг явуулсан тул санд мэнд байгаа байгаа газраасаа гэр лүүгээ яаран очлоо. Түргэн рүү залгахад Гэмтэл дээр очоорой гэсэн тул Гэмтэл рүү гацсан төмөртэй хурууг нь хөндчихгүйг хичээн явлаа.

Өчигдөр орой дүү маань саваагүйтэж орны төмөр хуруундаа хийж гацаагаад, ээж нь аав бид 2-т утсаар зураг явуулсан тул санд мэнд байгаа байгаа газраасаа гэр лүүгээ яаран очлоо.
Түргэн рүү залгахад Гэмтэл дээр очоорой гэсэн тул Гэмтэл рүү гацсан төмөртэй хурууг нь хөндчихгүйг хичээн явлаа.
Гэмтэл дээр очтол "Манайд хамааралгүй Онцгой байдал дээр оч" гээд Онцгой байдлын газар луу очтол...
"Хүүхэдтэй хамгийн ойр аав ээжийнх нь нэг нь цуг дотогшоо орчих" гээд ээж нь дүүг минь тэврээд дотогшоо орсон. Ортол олон хүмүүс угтаж "Заа ах нь энэ төмрийг нь л авна, хурууг нь өвтгөхгүй" гэж аргадаад, хэдэн талаас утсаа гарган "Пороро" зэрэг зэрэг тавиад, "ивий минь, хөөрхий өвтгөв өө" гэж хэн хэндээ хэлээд их л хурдан 4,5 багаж ашиглаад төмрийг нь авчихсан. Төмрийг нь гаргасны дараа "Ямар мундаг хүүхэд вэ" гээд бөөндөө алга ташаад, эгчийн маань хувьд яг л Солонгос кинонд тоглож байгаа мэт мэдрэмж өгсөн гэнэ.
Аа бас болоогүй ээ, гарахад нь дүүд маань атга дүүрэн чихэр өгчээ. Атга чихэр дотор гацуурын чимэглэл хүртэл орсныг харахад их л сандраад ойр байснаа атгаад өгсөн юм уу даа гэж бодсон.
Аав нь гэртээ ирээд ярихдаа "1 давхарт намайг хүлээж байхад цуг бас нэг Онцгойгийн ажилтан үлдсэн. Тэгээд "За та битгий сандраарай, хүүхэд нь зүгээрээ, жаахан удах байх" гээд их гоё хань болсон гэсэн. Станцаараа хэдэн бие рүүгээ байнга яриад "Доор байгаа хүүхэд дээр 2 давхраас нэмж очоорой. Ээж нь сандарсан байгаа" гээд л сэтгэлзүй, эрүүл мэнд, бүхий л зүйлийг анхаарсан. Бидний хувьд тэр хэдэн минут ямар гоё халуун дулаан мэдрэмжийг төрүүлсэн гээч.
Дүү маань юун хуруу өвдөж байгаагаа бараг мартмаар санагдсан уу гэлтэй чихрээ бариад л инээд алдаад л, Pоroro үзээд ирлээ гээд хацран дээрээ хатаагүй шахуу нулимс, уйлсаар хавдсан нүдтэй инээд алдаад ороод ирсэн. Эгч нь бүр хуруугаа өвтгөхөөр ингэдэг юм уу гээд л ккк хөгжилтэй хүмүүс шүү.
Яг одоо хажууд инээд алдаад, өрөөсөн хуруугаа гозойлгосон шигээ өгсөн гацуурын чимэглэлийг нь шүүгээндээ хадгалаад чихрээ дуусгах шатандаа явж байна.
Мундаг сэтгэлээрээ ажилладаг, бидний хувьд аймаар мөчийг дурсамж болгож өгсөнд чин сэтгэлээсээ бичмээр, бахархмаар байсан тул уртааааааааа юм бичлээ.
Бүхий л Онцгой мөчид аврагч нь байдаг та бүхэндээ баярлалаа.