"Такси үйлчилгээнд зөвхөн Хятад машин худалдан авахгүй"
НИТХ ын шийдвэрээр Улаанбаатар хотын такси үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахаар 1000 такси оруулж ирж цогц хөгжүүлэлт хийхээр болсон Энэ хүрээнд зөвхөн Хятад улсаас такси оруулж ирнэ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй НЗДТГ ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс тодруулснаар Зөвхөн хятад машин оруулж ирнэ гэдэг нь худал

НИТХ-ын шийдвэрээр Улаанбаатар хотын такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар 1000 такси оруулж ирж, цогц хөгжүүлэлт хийхээр болсон. Энэ хүрээнд зөвхөн Хятад улсаас такси оруулж ирнэ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаад буй.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулснаар “Зөвхөн хятад машин оруулж ирнэ гэдэг нь худал мэдээлэл. Такси үйлчилгээг сайжруулах төслийн ТЭЗҮ-д дэлхийн хотуудад такси үйлчилгээнд явж байгаа зорчигчид тухтай, байгаль орчинд ээлтэй 10 үйлдвэрийн төрөл бүрийн маркийн автомашинуудыг судалсан. Дараах гурван төрлөөр судалгаа хийсэн. Дотоодын зах зээлээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, үйлдвэрлэгчээс нийлүүлэх боломжтой тээврийн хэрэгсэл, хямд үнэтэй тээврийн хэрэгсэл гэсэн жагсаалтууд гарсан. Үүнд, Toyota, Hyundai, Kia, Nissan, Geely, Wuling, Changan, Volkswagen зэрэг дэлхийд тэргүүлэгч, байгальд ээлтэй, зорчиход тухтай үйлдвэрүүдийн машинаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өөрсдөө сонгож авах боломжтой” гэв.
Төслийн хүрээнд эхний жилд 1000 ширхэг, гурав дахь жилд 500 ширхэг, 5 дахь жилд 500 ширхэг нийт 2000 цахилгаан (PHEV) автомашинаар парк шинэчлэлт хийж, нэгдсэн удирдлагын системд холбон такси үйлчилгээ үзүүлэх бөгөөд 77 тэрбум төгрөг зарцуулах юм.