Трамп: Венесуэлээс 30-50 сая торх нефть нийлүүлнэ
Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ д 30 50 сая торх хоригт орсон өндөр чанартай нефть нийлүүлэхээр төлөвлөж байгааг АНУ ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилснаас хойш хэдхэн өдрийн дараа Truth Social сүлжээндээ мэдээлжээ Энэ нефтийг зах зээлийн үнээр зарах бөгөөд орлогыг Венесуэл АНУ ын ард иргэдийн сайн

Венесуэлийн шилжилтийн засгийн газар АНУ-д 30-50 сая торх “хоригт орсон өндөр чанартай нефть” нийлүүлэхээр төлөвлөж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Венесуэлийн удирдагч Николас Мадурог баривчилснаас хойш хэдхэн өдрийн дараа Truth Social сүлжээндээ мэдээлжээ.
“Энэ нефтийг зах зээлийн үнээр зарах бөгөөд орлогыг Венесуэл, АНУ-ын ард иргэдийн сайн сайхны төлөө зориулна гэдгийг баталгаажуулах үүднээс би АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хяналт тавина” гэж тэрбээр бичжээ. Тэрбээр АНУ-ын Эрчим хүчний сайд Крис Райтад “энэ төлөвлөгөөг нэн даруй хэрэгжүүлэхийг” үүрэг болгосон байна. Венесуэлийн нефтийг газрын тос хадгалах зориулалттай хөлөг онгоцонд ачсаны дараа шууд Америкийн боомтод хүргэхээр төлөвлөжээ.
Нэгдүгээр сарын 5-ны орой Венесуэлийн дэд ерөнхийлөгч Делси Родригез тус улсын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн хувиар тангараг өргөжээ. Хатагтай Родригез АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаа гэж Дональд Трамп хэдэнтээ мэдэгдсэн байна.
Эх сурвалж: TASS
Д.ЖАРГАЛ