Тоос сорогч үйлдвэрлэгч Хятадын Dreame 1900+ м.х люкс цахилгаан суперседан танилцууллаа
Лас-Вегаст болсон хэрэглээний электроникийн CES-2026 үзэсгэлэнд Kosmera нэртэй шинэ брэндийн люкс цахилгаан автомашинуудыг танилцуулсан нь тоос сорогчоороо танигдсан Dreame Technology-ийн цахилгаан авто төсөл юм. Dreame компани автомашины бизнес рүү тэлэх хүсэлтэйгээ 2025 оны 9-р сард аль хэдийн чанга зарласан. “Чанга” гэдгийн шалтгаан нь тухайн үед нийтэлсэн ноорог зураг дээрх ирээдүйн загвар нь Bugatti Chiron суперкарын сунгасан, дөрвөн хаалгатай хувилбар шиг харагдаж, авто сонирхогчдын дунд ихээхэн шуугиан тарьсантай холбоотой.

Лас-Вегаст болсон хэрэглээний электроникийн CES-2026 үзэсгэлэнд Kosmera нэртэй шинэ брэндийн люкс цахилгаан автомашинуудыг танилцуулсан нь тоос сорогчоороо танигдсан Dreame Technology -ийн цахилгаан авто төсөл юм.
Dreame компани автомашины бизнес рүү тэлэх хүсэлтэйгээ 2025 оны 9-р сард аль хэдийн чанга зарласан. “Чанга” гэдгийн шалтгаан нь тухайн үед нийтэлсэн ноорог зураг дээрх ирээдүйн загвар нь Bugatti Chiron суперкарын сунгасан, дөрвөн хаалгатай хувилбар шиг харагдаж, авто сонирхогчдын дунд ихээхэн шуугиан тарьсантай холбоотой.
Харин Kosmera-ийн бодит прототип Bugatti-тай тийм ч адилгүй болсон ч зарим хэв маягийн ижилсэл ажиглагдана. Жишээлбэл “подкова” хэлбэрийн радиаторын тор, мөн арын гэрлийн бүтэн өргөний хэвтээ зурвас зэрэг. Гэхдээ хажуу талаасаа харахад Францын суперкарынхтай төстэй профиль огт биш байна.
Мэдээллээр шинэ загвар нь Dreame-ийн өөрсдийн хөгжүүлсэн платформ дээр бүтээгдсэн бөгөөд дөрвөн ширхэг татах цахилгаан хөдөлгүүр , бүх дугуйн хөтлөгчтэй . Нийлбэр хүчин чадал нь 1903 морины хүч . Мөн хүч/жин -ийн харьцааг 1 м.х = 1 кг түвшинд хүргэсэн гэжээ. Өөрөөр хэлбэл машины снаряженная жин нь мөн 1903 кг гэсэн үг. Кузовын даацын бүтэц нь хэлбэржүүлсэн нүүрстөрөгчийн композит (карбон) элементүүдээс бүрдсэн байна.
Энэхүү төлөөллийн люкс цахилгаан седантай хамт дунд оврын, арай богино кузовтой седан загвар ч мөн үзүүлжээ. Түүний гадна төрхөнд Bugatti-ийн ямар нэгэн “мотив” бараг байхгүй. Харин хоёр дахь машины техникийн үзүүлэлтүүдийг одоогоор нууцалж байна.
Зураг: