Honda + Sony-ийн цахилгаан машин цуврал үйлдвэрлэлд бэлэн боллоо
Afeela 01-ийн янз бүрийн хувилбаруудыг хэдэн жил үзэсгэлэн бүрээр авч явсан ч энэ удаа седаны төслийг эцэст нь массын үйлдвэрлэлийн технологи, сертификатын шаардлагад бүрэн нийцүүлсэн гэжээ. Энэ машин үндсэндээ Хойд Америкийн зах зээлд зориулсан боловч Европын холбоо болон Японд мөн санал болгоно.

Лас-Вегаст (АНУ) нээгдсэн хэрэглээний электроникийн CES-2026 үзэсгэлэнд Sony Honda Mobility хамтарсан компани хоёр шинэ танилцуулга хийлээ:
цуврал үйлдвэрлэлд бэлэн болсон Afeela 01 цахилгаан седан ,
мөн түүнтэй агрегат, явах эд анги (платформ) нэгтэй кроссовер загвар болох Afeela Prototype 2026 .
Afeela 01 -ийн янз бүрийн хувилбаруудыг хэдэн жил үзэсгэлэн бүрээр авч явсан ч энэ удаа седаны төслийг эцэст нь массын үйлдвэрлэлийн технологи, сертификатын шаардлагад бүрэн нийцүүлсэн гэжээ. Энэ машин үндсэндээ Хойд Америкийн зах зээлд зориулсан боловч Европын холбоо болон Японд мөн санал болгоно.
Afeela 01 нь 3 эзлэхүүнтэй седан силуэт , минималист дизайн , нуман хэлбэрийн дээврийн шугамтай . Урьдчилсан цуврал прототип нь ердийн хажуугийн тольтой байна. Арын харах камер-орлох толь шийдэл нь өөрийгөө зөвтгөдөггүйг Honda-ийн инженерүүд өмнө нь бүтэлгүйтсэн Honda E загвар дээрээ аль хэдийн ойлгосон. Учир нь арын камер нь аэродинамикт өчүүхэн л нэмэртэй хэрнээ, хөдөлгөөн үед байнга дүрс дамжуулж дэлгэц ажиллуулдаг тул цахилгаан зарцуулалтыг өсгөдөг .
Цуврал Afeela 01 нь:
хоёр татах цахилгаан мотортой ,
бүх дугуйн хөтлөгчтэй ,
нийт хүчин чадал 360 кВт (489 морины хүч) байх аж.
Түүнийг 91 кВт.цаг багтаамжтай батарей тэжээх бөгөөд нэг бүрэн цэнэгээр 483 км явах нөөцтэй гэж мэдээлжээ.
Ирээдүйн кроссовер Afeela Prototype 2026 -д Sony Honda нь өөрийн гэсэн 5 хаалгатай кузов боловсруулж байгаа — 01-ээс өндөр, илүү практик байх чиглэлтэй. Гэхдээ явах эд анги нь ижил хэвээр. Харин энэ кроссоверын техникийн нарийн үзүүлэлтүүдийг одоогоор танилцуулаагүй байна.
Мөн мэдээлснээр Afeela цахилгаан машинуудын борлуулалт 2028 онд эхэлнэ.
Зураг: