Toyota-ийн автомотоспортын хэлтэс “Gazoo”-г хасаж, шинэ нэртэй боллоо
Toyota Motor компанийн автомотоспортын албан ёсны нэгж болох Toyota Gazoo Racing одооноос Toyota Racing нэртэй болж өөрчлөгдлөө. Шинэ нэртэй болсонтой холбоотойгоор брэндийн өнгөний шийдэл ч өөрчлөгдөж, өмнөх хар-улаан өнгөний оронд, одоо улаан-цагаан өнгийн үндсэн ливрей (өнгө, загварын зураглал) ашиглахаар болжээ.

Toyota Motor компанийн автомотоспортын албан ёсны нэгж болох Toyota Gazoo Racing одооноос Toyota Racing нэртэй болж өөрчлөгдлөө.
Шинэ нэртэй болсонтой холбоотойгоор брэндийн өнгөний шийдэл ч өөрчлөгдөж , өмнөх хар-улаан өнгөний оронд , одоо улаан-цагаан өнгийн үндсэн ливрей (өнгө, загварын зураглал) ашиглахаар болжээ.
Энэ шинэ өнгөний шийдлийг анх удаа авах машин нь “24 цагийн Ле-Ман”-ы дэлхийн аварга шалгаруулах уралдаанд зориулан шинэчлэгдсэн спорт прототип Toyota GR010 Hybrid , одоо бол Toyota TR010 Hybrid нэртэйгээр гарах юм. Мөн ирэх улирлаас эхлэн FIA WEC -ийн ивээл дор явагддаг Японы тэсвэрийн уралдааны үндэсний аварга шалгаруулах тэмцээн ч Gazoo нэрийг хасч, Toyota Racing нэрийн дор зохион байгуулагдана.
Харин нэр солигдсон ч энэ нь байгууллагын үйл ажиллагаанд үндсэн өөрчлөлт оруулахгүй . Toyota Racing өмнөх адил тэсвэрийн уралдаан , ралли , ралли-рейд гэсэн гурван үндсэн автоспортын чиглэлд анхаарлаа төвлөрүүлсээр байх аж.
Зураг: