Nissan “Note Aura”-гийн супер хүчтэй хувилбарыг танилцууллаа
Nissan Motor Токио автосалон дээр Note Aura загварын шинэ спорт хувилбарыг үзүүлэв. Энэ нь Aura Nismo RS Concept нэртэй бөгөөд одоогоор туршилтын (экспериментал) статус-тай байна. RS Concept нь жижиг цувралаар үйлдвэрлэгддэг Note Aura Nismo дээр суурилсан ч түүнээс илүү хүчтэй хүчний байгууламжтай гэдгээрээ ялгарчээ. Энэхүү хүчний байгууламжийг X-Trail Nismo кроссовероос авч ашигласан байна.

Nissan Motor Токио автосалон дээр Note Aura загварын шинэ спорт хувилбарыг үзүүлэв. Энэ нь Aura Nismo RS Concept нэртэй бөгөөд одоогоор туршилтын (экспериментал) статус -тай байна.
RS Concept нь жижиг цувралаар үйлдвэрлэгддэг Note Aura Nismo дээр суурилсан ч түүнээс илүү хүчтэй хүчний байгууламжтай гэдгээрээ ялгарчээ. Энэхүү хүчний байгууламжийг X-Trail Nismo кроссовероос авч ашигласан байна.
Шинэ загварыг дараалсан төрлийн хайбрид систем хөдөлгөдөг. Өөрөөр хэлбэл, дотор шаталтат хөдөлгүүр (ДШХ) нь дугуйтай шууд механикаар холбогдохгүй , зөвхөн батерейг цэнэглэх үүрэгтэй. Харин батерей нь татах цахилгаан моторуудыг тэжээдэг. Энд нийт 2 цахилгаан мотор байгаа бөгөөд тэнхлэг бүр дээр нэг нэгээрээ (урд, хойд) байрласан.
Note Aura Nismo RS-ийн техникийн үзүүлэлтүүд:
1.5 литрийн бензин хөдөлгүүр KR15DDT – 144 м.х
Цахилгаан моторууд:
BM46 (урд) – 150 кВт (204 м.х) , 330 Н·м
MM48 (хойд) – 100 кВт (136 м.х) , 195 Н·м
Харьцуулбал (энгийн Note Aura Nismo):
Урд цахилгаан мотор – 100 кВт (136 м.х) , 300 Н·м
Хойд цахилгаан мотор – 60 кВт (82 м.х) , 150 Н·м
Хэмжээсүүд (туршилтын хувилбар):
Урт: 4260 мм
Өргөн: 1880 мм
Өндөр: 1485 мм
Өргөн нь үйлдвэрлэлийн Note Aura Nismo-оос 145 мм-ээр илүү , өндөр нь 20 мм-ээр намхан болжээ.
Жин: спорт хайбридын өөрийн жин 1490 кг , энэ нь суурь хувилбараас +100 кг гэсэн үг.
Одоогоор Note Aura Nismo RS-ийг цувралаар үйлдвэрлэх эсэх асуудал нь зөвхөн судлагдаж, хэлэлцэгдэж байгаа шатандаа байна.
Зураг: