ЗХУТ: AI-аар зөрчил илрүүлж эхэлснээс хойш уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн
Хиймэл оюунд AI суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна Тухайлбал Механик инженерийн сургуулийн уулзварын хойноос урагш чиглэлд хөдөлгөөнд оролцох үед жолооч нар эгнээ байраа зөв эзлэх зогсох шугамын ард зогсох дадал
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.
Тухайлбал: Механик инженерийн сургуулийн уулзварын хойноос урагш чиглэлд хөдөлгөөнд оролцох үед жолооч нар эгнээ байраа зөв эзлэх, зогсох шугамын ард зогсох дадал хэвшсэн байна. Зогсох шугамын ард зогссоноор явган зорчигчийн аюулгүй байдал хангагдаж, мөн эгнээ байраа зөв эзлэн хөдөлгөөнд оролцох нь замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байгаа юм.
Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв