Цочир хүйтний үед жолооч тээвэрчдэд өгөх ЗӨВЛӨМЖ
nbsp Маргааш өдрөөс буюу 15 нд төв зүүн говийн аймгуудын нутгаар цас орж цасан шуурга шуурч цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул дараах зөвлөмжийг хүргэж байна Та тээврийн хэрэгслээ гадаа ил зогсоолд байршуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөхөөс сэргийлэх nbsp Авто замд мөстөлт үүсэж халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй
Маргааш өдрөөс буюу 15-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарах тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
Та тээврийн хэрэгслээ гадаа, ил зогсоолд байршуулах бол заавал хучлагаар хучиж хөлдөхөөс сэргийлэх
Авто замд мөстөлт үүсэж, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй тул гэнэт огцом тормозлох, хурд хэтрүүлэхээс зайлхийх
Хүйтний улиралд таны тээврийн хэрэгслийн аккумуляторын ажиллагаа мууддаг тул найдвартай байдлыг хангаж, шалгах
Хол замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгах, нэмэлт дулаан хувцас, гар чийдэн, анхны тусламжийн хэрэгсэл зэрэг шаардлагатай зүйлсийг авч явах
Хөдөө орон нутагт зорчих бол цасны гинж, хүрз, хэрэгсэл болон багаж, тоног төхөөрөмжийг базаагаарай
Эх сурвалж: Автотээврийн Үндэсний Төв