Mitsubishi-ийн үйлдвэрүүд дээр “шинэ” Nissan-ууд үйлдвэрлэж эхэллээ
Mitsubishi Motors түнш Nissan Motor компанийн захиалгаар шинэ Nissan Rogue кроссовер болон Navara пикап загваруудыг үйлдвэрлэж эхэлснээ мэдээллээ 🇺🇸 Nissan Rogue Хойд Америк Хойд Америкийн зах зээлд зориулсан шинэ Rogue ийг Японы Оказаки дахь үйлдвэрт үйлдвэрлэж байна Эхний худалдааны машинууд 1 р сарын 13 нд конвейероос гарчээ Сонирхолтой нь шинэ

Mitsubishi Motors түнш Nissan Motor компанийн захиалгаар шинэ Nissan Rogue кроссовер болон Navara пикап загваруудыг үйлдвэрлэж эхэлснээ мэдээллээ.
🇺🇸 Nissan Rogue (Хойд Америк)
Хойд Америкийн зах зээлд зориулсан шинэ Rogue -ийг Японы Оказаки дахь үйлдвэрт үйлдвэрлэж байна.
Эхний худалдааны машинууд 1-р сарын 13-нд конвейероос гарчээ.
Сонирхолтой нь, шинэ Rogue нь үндсэндээ Mitsubishi Outlander PHEV-ийн “нэр сольсон” хувилбар юм.
251 морины хүчтэй хайбрид хүч дамжуулалттай, 20 кВт·ц багтаамжтай батарейтай.
🇦🇺 Nissan Navara (Австрали, Океани)
Австрали болон Океанийн зах зээлд зориулсан шинэ Navara -г Mitsubishi-ийн Тайланд дахь үйлдвэрт үйлдвэрлэж байна.
Энэ загвар нь үндсэндээ Mitsubishi Triton/L200-ийн “нэр сольсон” хувилбар .
Navara шинэчлэгдсэн хувилбараа 11-р сард танилцуулсан бөгөөд худалдааны эхний машинууд 2025 оны 12-р сарын сүүлээр угсрагдсан байна.
2.4 литрийн турбо дизель хөдөлгүүртэй.
Яагаад ингэж хийж байна вэ?
Ийм төрлийн “badge engineering” (нэр/лого сольж нэг суурин дээр өөр брэндээр гаргах) арга нь Nissan-д бага хөрөнгөөр бүтээгдэхүүний шугамаа тэлэх боломж өгнө.
Харин Mitsubishi энэ замаар үйлдвэрүүдийн ачааллаа нэмэгдүүлэх тооцоотой.
Цаашдын төлөвлөгөө
Хоёр компанийн өргөн хүрээтэй хамтын ажиллагааны хүрээнд Nissan Leaf-ийн суурь дээр Mitsubishi-ийн цахилгаан машин үйлдвэрлэх төлөвлөгөө ч яригдаж байна.
Зураг: