102 аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэдэд 140 гаруй сая төгрөгийн урамшуулал олгоно
102 аппликейшнээр дамжуулан замын хөдөлгөөний болон бусад төрлийн зөрчил мэдээлсэн иргэдэд нийт 140 гаруй сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24 34 дүгээр тогтоолоор баталсан ldquo Зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам rdquo 2025 оны 11 дүгээр сарын 01 ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан

102 аппликейшнээр дамжуулан замын хөдөлгөөний болон бусад төрлийн зөрчил мэдээлсэн иргэдэд нийт 140 гаруй сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 24/34 дүгээр тогтоолоор баталсан “Зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам” 2025 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулж болохоор заасан байдаг.
Уг журмын дагуу баталгаажсан зөрчлийн мэдээлэл илгээсэн иргэдийн урамшууллыг 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдөрт багтаан олгохоор төлөвлөжээ.