Ч:24Б чиглэлийн замналд “Ирээдүй хотхон” зогсоол нэмэгдлээ
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч 24 Б Нисэх ТЭЦ 4 3 4 р хороолол Гандан чиглэлийн замналд Ирээдүй хотхон урд Ирээдүй хотхон хойд зогсоолыг шинээр нэмжээ Ч 24 Б чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 01 дүгээр сарын
Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, автобусны зогсоол хоорондын зайг ойртуулж иргэдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:24Б "Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан" чиглэлийн замналд "Ирээдүй хотхон” (урд), “Ирээдүй хотхон” (хойд) зогсоолыг шинээр нэмжээ.
Ч:24Б чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн мөрдөх юм. Иймд иргэд та бүхэн доорх зураглалын дагуу зорчино уу.
Ингэснээр "Ирээдүй хотхон" зогсоолд Ч:24Б "Нисэх-ТЭЦ-4-3, 4-р хороолол-Гандан", Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” гэсэн хоёр чиглэлийн нийтийн тээврийн автобус зогсох аж.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм байна.