Honda удахгүй Acura брэндийн шинэ кроссоверын нээлтээ хийхээ зарлалаа
Honda Motor премиум ангиллын Acura брэндийн хамгийн их борлуулалттай загвар болох компакт кроссовер Acura RDX ийн шинэ үе generation ийг тун удахгүй танилцуулах гэж байгаагаа мэдэгдэв Үүнтэй холбоотойгоор компанийн зүгээс дараагийн үеийн RDX ийн промо зураг нийтэлсэн бөгөөд энэ нь гадаад төрхийн ерөнхий дүр төрхийг харуулж байна Экстерьерийн стайлинг дээр

Honda Motor премиум ангиллын Acura брэндийн хамгийн их борлуулалттай загвар болох компакт кроссовер Acura RDX -ийн шинэ үе (generation) -ийг тун удахгүй танилцуулах гэж байгаагаа мэдэгдэв. Үүнтэй холбоотойгоор компанийн зүгээс дараагийн үеийн RDX-ийн промо зураг нийтэлсэн бөгөөд энэ нь гадаад төрхийн ерөнхий дүр төрхийг харуулж байна.
Экстерьерийн стайлинг дээр эрс өөрчлөлт хийхгүй. Загвар нь урд хэсэгтээ бага зэрэг налуу капоттой, дугуйн нуман хэсгийн орчим кузовын товгор хэлбэрүүдтэй, “намирсан” динамик силуэтээ хэвээр хадгалж, өнөөгийн Acura RDX-д байдаг спортлог өнгө аясыг үргэлжлүүлнэ.
Дараагийн үеийн RDX-ийн арын хаалганы (5 дахь хаалга) цонх нь салхины шилнээс ч илүү хурц өнцгөөр налуу байрлах бөгөөд цонхны доор, ачааны хаалган дээр спойлерыг дуурайлгасан товойлгосон штамп хэлбэр (подштамповка) байх аж.
Стайлингийн шинэчлэлээс ч илүү чухал өөрчлөлт нь механик хэсэгт хийгдэнэ: RDX загвар анх удаа хайбрид хөтлөгч системээр тоноглогдох юм.
Acura RDX-ийн хүчний хэсэг нь АНУ-ын зах зээлд вариатор (CVT)-той, урд хөтлөгчтэй Honda машинууд дээр ашиглаж буй системтэй адил байх бөгөөд 2.0 литрийн атмосфер бензин хөдөлгүүр + хоёр цахилгаан мотор хамтран ажиллах зохион байгуулалттай байна.
Зураг: