Toyota GR Yaris WRC-д түрүүлснийг тэмдэглэсэн шинэ тусгай хувилбар гаргалаа
Toyota Gazoo Racing TGR Монакод болсон тусгай арга хэмжээнд спорт хэтчбэк GR Yaris ийн шинэ тусгай хувилбарыг танилцууллаа Энэ хувилбарын нэр нь GR Yaris S eacute bastien Ogier 9 x World Champion Edition бөгөөд Себастьян Ожье раллийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн WRC д 9 дэх удаагаа түрүүлсэн амжилтад зориулжээ Ожье

Toyota Gazoo Racing (TGR) Монакод болсон тусгай арга хэмжээнд спорт хэтчбэк GR Yaris -ийн шинэ тусгай хувилбарыг танилцууллаа. Энэ хувилбарын нэр нь GR Yaris Sébastien Ogier 9x World Champion Edition бөгөөд Себастьян Ожье раллийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ( WRC )-д 9 дэх удаагаа түрүүлсэн амжилтад зориулжээ. Ожье нь Toyota GAZOO Racing WRT багийн нисгэгч бөгөөд 2025 оны улиралд WRC-ийн ээлжит алтыг хүртсэн байна.
GR Yaris Sébastien Ogier 9x нь стандарт хувилбараасаа:
аэродинамик обвес (аэродинамикийн иж бүрдэл),
кузовын хар матт Gravity Black өнгөлгөө,
мөн 4 дугуйн хөтлөгчийг удирдах SEB тусгай горим -оороо ялгарна.
SEB горимыг идэвхжүүлэхэд мушгих хүч (torque) тэнхлэгүүдийн хооронд 40/60 харьцаагаар, арын дугуйн талд илүү хуваарилагдана. Ингэснээр өндөр хурдтай эргэлтүүдэд удирдлагатай шарвах (controlled drift) маягаар орох боломж нэмэгдэнэ.
Мөн машинд Morizo нэртэй 4 дугуйн хөтлөгчийн өөр нэг удирдлагын горим бий (энэ нь Toyota Motor-ийн ТУЗ-ийн дарга Акио Тойода -гийн хоч нэр). Уг горим нь хурдасгалын үеэр урд ба хойд дугуйн наалдацыг (сцепление) хамгийн ихээр ашиглахаар тохируулдаг.
Эдгээр хоёр шинэ горимыг GR Yaris -ийг мэргэжлийн раллид ашигласан арвин туршлага дээр үндэслэн хөгжүүлжээ.
Бусад онцлогуудаас:
хар өнгөөр будсан кузовтой ковш (forged) обуд,
радиаторын торон дээр Францын төрийн далбааны өнгөт тэмдэг ,
бараг босоо байрлалтай зогсоолын тоормосны (гар тоормос) рычаг,
жижиг диаметртэй жолооны хүрд зэрэг багтана.
Toyota GR Yaris нь 1.6 литрийн бензин турбо хөдөлгүүртэй , 304 м.х хүчин чадал гаргана. 6 шатлалт механик эсвэл 8 шатлалт автомат хурдны хайрцагтай хосолж, 4 дугуйн хөтлөгчтэй .
Toyota нийт 200 ширхэг GR Yaris Sébastien Ogier 9x үйлдвэрлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнээс 100-г Японд , үлдсэн 100-г Европын холбооны улсуудад борлуулна.
Зураг: