Дэлхийд замын түгжрэл хамгийн ихтэй хотуудыг мэргэжилтнүүд нэрлэлээ
Навигацийн систем үйлдвэрлэдэг Нидерландын Tom Tom компани дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотуудын шинэ чансааг нийтэлжээ 2025 оны дүнгээр уламжлал ёсоор нэгдүгээрт Мексикийн нийслэл Мехико хот орсон байна Тус хотод жолооч нар чөлөөтэй урсгалтай нөхцөлтэй харьцуулахад 75 9 илүү хугацааг зам дээр өнгөрөөдөг аж Хоёрдугаарт Бангалор Энэтхэг mdash 74 4 гуравдугаарт

Навигацийн систем үйлдвэрлэдэг Нидерландын TomTom компани дэлхийн хамгийн их түгжрэлтэй хотуудын шинэ чансааг нийтэлжээ.
2025 оны дүнгээр уламжлал ёсоор нэгдүгээрт Мексикийн нийслэл Мехико хот орсон байна. Тус хотод жолооч нар чөлөөтэй урсгалтай нөхцөлтэй харьцуулахад 75.9% илүү хугацааг зам дээр өнгөрөөдөг аж. Хоёрдугаарт Бангалор (Энэтхэг) — 74.4% , гуравдугаарт Дублин (Ирланд) — 72.9% гэж үнэлэгджээ.
Жил бүр түгжрэлд хамгийн олон цаг алддаг хотууд:
Лима (Перу) — 195 цаг
Дублин — 191 цаг
Мехико — 184 цаг
Өмнө нь Москва ихэвчлэн Мехикогийн дараа 2-р байр эзэлдэг байсан ч 2022 оноос TomTom зарчмын үүднээс ОХУ-ын траффикийг шинжлэхээ больсон тул жагсаалтад Москва ч, Санкт-Петербург ч алга.
Харин Москва хотын ЦОДД -оос мэдээлснээр 2025 онд нийслэлийн замын нөхцөл сайжирсан гэж үзжээ. Үүнд нийтийн тээврийн хөгжил болон замын хөдөлгөөнийг “ухаалаг” удирдлагаар зохицуулж буй нь нөлөөлсөн байна. ЦОДД-ийн мэдээллээр 2025 онд Москвагийн замаар өдөрт дунджаар 2.79 сая хүртэл автомашин зорчиж байсан нь 2019 онтой харьцуулахад 10% бага үзүүлэлт аж. Мөн 9 оноо ба түүнээс дээш өндөр ачаалалтай өдрүүдийн тоо 2024 оны мөн үеэс 56% , 2019 оны мөн үеэс 78% -иар буурсан гэж “Коммерсантъ” онцолжээ.
Зураг: