Mitsubishi олноор үйлдвэрлэх цахилгаан машин гаргана
Mitsubishi выпустит массовый электромобиль Mitsubishi Motors MMC включит в свой продуктовый каталог переименованные электромобили Foxtron Bria от тайваньской компании Foxconn известной в основном как производитель мобильных телефонов Apple i Phone Австралийское издание Drive предполагает что Foxtron Bria под маркой Mitsubishi получат рыночные наименования ASX GT e и ASX VR e

Mitsubishi Motors (MMC) өөрийн бүтээгдэхүүний жагсаалтдаа Тайванийн Foxconn компанийн (ихэвчлэн Apple iPhone утас үйлдвэрлэдгээрээ алдартай) цахилгаан автомашин болох Foxtron Bria -г нэрийг нь өөрчилж (ребрендинг) оруулан борлуулахаар болжээ.
Австралийн Drive хэвлэл Foxtron Bria-г Mitsubishi брэндээр гаргахдаа зах зээлийн нэршлийг:
ASX GT-e (арын хөтлөгч),
ASX VR-e (4 дугуйн хөтлөгч)
гэж өгөх магадлалтай гэж таамагласан байна. Эхний ээлжинд эдгээр загварыг Австрали, Шинэ Зеланд -д санал болгоно.
Цаашдаа Foxtron-ийн цахилгаан машинууд Mitsubishi нэрээр Европ болон АНУ -ын зах зээлд, Японы компанийн дилерийн салбаруудаар орж ирэх боломжтой гэж үзжээ.
Foxtron Bria нь доод үнийн ангиллын, 5 хаалгатай, 5 хүний суудалтай цахилгаан автомашин бөгөөд хэмжээний хувьд Volkswagen Golf -той ойролцоо. Тайваньд өнгөрсөн оны төгсгөлөөс үйлдвэрлэгдэж эхэлсэн. Хувилбараасаа хамаараад 229–400 м.х хүчин чадал гаргана.
MMC нь хамтрагч компаниудын автомашиныг Mitsubishi нэрээр ребрендинг хийж өөрийн борлуулалтын сүлжээгээр худалдаалах явдал нэлээд түгээмэл. Тухайлбал:
Европын холбоонд 2022 оноос Mitsubishi ASX нэрээр Францын Renault Captur -ын ребрендинг хувилбарыг,
2023–2025 онд Mitsubishi Colt нэрээр Renault Clio V -ийг тус тус борлуулж байсан.
Ийм арга нь MMC-д компанийн хувьд “гол” биш зах зээлүүд дээр дилерийн сүлжээний үйл ажиллагааг хадгалах боломж олгодог гэжээ.
Зураг: