Москва хотод авто салоны хуучин ажилтан 6 сарын хугацаанд зогсоолоос 26 машин хулгайлжээ
Москва хотод нэгэн авто салонд өмнө нь ажиллаж байсан хүнийг баривчилсан бөгөөд тэрээр байгууллагын эзэмшлийн нийт 26 автомашиныг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байна Хэрэг шалгах ажиллагаа авто салонгийн төлөөлөгчийн гомдлоор эхэлжээ Тэрээр цагдаад мэдүүлэхдээ Дорожный проезд дахь авто зогсоолоос хагас жилийн турш байгууллагын хэрэгцээнд түүний дотор сурталчилгааны зорилгоор ашигладаг байсан 26

Москва хотод нэгэн авто салонд өмнө нь ажиллаж байсан хүнийг баривчилсан бөгөөд тэрээр байгууллагын эзэмшлийн нийт 26 автомашиныг хулгайлсан хэрэгт сэжиглэгдэж байна.
Хэрэг шалгах ажиллагаа авто салонгийн төлөөлөгчийн гомдлоор эхэлжээ. Тэрээр цагдаад мэдүүлэхдээ, Дорожный проезд дахь авто зогсоолоос хагас жилийн турш байгууллагын хэрэгцээнд (түүний дотор сурталчилгааны зорилгоор ) ашигладаг байсан 26 гадаад маркийн автомашин алдагдсан гэж мэдээлсэн байна.
Сэжигтнийг дараа нь баривчилж, шалгалтаар хуучин ажилтан нэгэн мессенжерээр машин худалдан авч “цуглуулагч” этгээдтэй холбоо тогтоон, хууль бус наймаа тохиролцсон нь тогтоогджээ. Худалдан авагч тал мөнгийг төлж, машиныг авто салоны зогсоолоос эвакуатораар ачуулах ажлыг зохион байгуулсан байна.
Одоогийн байдлаар ОХУ-ын хэд хэдэн бүс нутгаас хулгайд алдсан 7 автомашин олдоод байгаа бөгөөд үлдсэн машиныг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байна. Учирсан хохирлыг 64 сая рубль гэж үнэлжээ.
Баривчлагдсан этгээдийн эсрэг хулгайн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.