Пентагон стратегиэ өөрчилж, Хятад гол асуудал биш гэв
АНУ ын Батлан хамгаалах яам шинэ стратеги танилцуулав Тус баримт бичигт nbsp АНУ ын холбоотнуудад өмнөхөөс хязгаарлагдмал дэмжлэг үзүүлнэ гэсний сацуу аюулгүй байдлын эрэмбээ өөрчилжээ nbsp Өмнө нь Батлан хамгаалах яам БНХАУ манай улсын аюулгүй байдлын хамгийн чухал асуудал хэмээн нэрлэсээр ирсэн Пентагон энэ удаад БНХАУ ын тухай дурдсангүй Харин
АНУ-ын Батлан хамгаалах яам шинэ стратеги танилцуулав. Тус баримт бичигт АНУ-ын холбоотнуудад өмнөхөөс хязгаарлагдмал дэмжлэг үзүүлнэ гэсний сацуу аюулгүй байдлын эрэмбээ өөрчилжээ.
Өмнө нь Батлан хамгаалах яам БНХАУ манай улсын аюулгүй байдлын хамгийн чухал асуудал хэмээн нэрлэсээр ирсэн. Пентагон энэ удаад БНХАУ-ын тухай дурдсангүй. Харин АНУ-ын газар нутаг, дэлхийн баруун хагасын аюулгүй байдалд илүү анхаарна гэжээ.
Пентагон дөрвөн жил тутамд стратегиэ шинэчилдэг. Ерөнхийлөгч Доналд Трамп ОХУ, БНАСАУ-аас барууны орнуудад үзүүлдэг эрсдэлийг хамтран үүрэлцэхийг холбоотон улсуудаасаа хүссэн. Түүний энэ хүсэлтийг шинэ стратегид багтаажээ.
34 хуудас тус баримтад "БНХАУ-тай тогтоосон харилцааг зөрчил мөргөлдөөнөөр биш хүчээр шийднэ. ОХУ Америкт аюул заналхийлэл учруулаагүй. Европт соёл иргэншил устах эрсдэлтэй" гэжээ.
ОХУ Америкт аюул заналхийлэл учруулаагүй гэсэн өгүүлбэр өмнөх тайланд ч багтсан. Энэ тайланг хэвлэсний дараа ОХУ "олон талаар үнэнд нийцсэн баримт бичиг" гэжээ.
Харин 2018 онд Пентагон "ОХУ, БНХАУ дэлхийн одоогийн дэглэмийг үл зөвшөөрч, өөрчлөхийг хүсдэг тул АНУ-ын аюулгүй байдалд эрсдэлтэй. Эдгээр орнууд улс төр, эдийн засаг, цэргийн хүчээр байр сууриа өсгөхийг зорьдог тул аюултай" гэсэн байна.
Трамп НҮБ гэх мэт олон улсын байгууллагуудаас АНУ-ын гишүүнчлэлийг хассан. Мөн холбоотнуудынхаа батлан хамгаалах зардалд оруулдаг хувь нэмрээ бууруулсан юм. Энэ нь тус улсыг дэлхийн тавцанд ганцаардуулж болзошгүй гэсэн болгоомжлолыг дагуулсан. Шинэ баримтад үүнийг үгүйсгэн, бид өөрт учирч болзошгүй эрсдэлдээ л төвлөрнө, илүү бодит стратеги баримтална, хий хоосон зүйлд автахгүй, Америкчуудын бодит эрх ашгийг бид олон жил үл хайхарсан.
Дэлхийн нөгөө буланд байгаа хүний эрсдэлийг америк хүнийхтэй ижил түвшинд авч үзэхгүй гэжээ. Мөн Европын холбоо ОХУ гэх мэт эрсдэлээ өөрсдөө илүү хүчтэй удирдах ёстой гэсэн байна.
Шинэ стратегийн бас нэг ялгаа нь Тайванийг дурдаагүй ч БНХАУ гэх мэт аль нэг улс биднийг болон холбоотон улсыг эзлэн авбал саад болно гэжээ. Өнгөрсөн оны сүүлээр АНУ тус аралд 11 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдахаа мэдэгдсэн. Үүнийг эсэргүүцсэн Бээжин арлын эргэн тойронд сургуулилалт хийсэн юм.
Төгсгөлд нь онцлоход, шинэ стратегид БНАСАУ-аас үзүүлж болзошгүй эрсдэлийн эсрэг БНСУ илүү хариуцлага хүлээнэ. Пентагон Панамын суваг, Мексикийн булан, Гринландад цэргийн, худалдааны нэвтрэлтээ баталгаажуулна гэжээ.
Эх сурвалж: BBC