Илон Маск: Tesla Model S, Model X-ийг зогсоож, Optimus роботод илүү анхаарна
Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ирэх улирлаас эхлэн Model S болон Model X загваруудын үйлдвэрлэлийг зогсоохоор болсон гэж хэллээ Ингэснээр Tesla гийн хамгийн өндөр үнэтэй ангилалд багтдаг седан болон SUV загваруудын түүх өндөрлөх нь ээ nbsp Бид Model S Model X хөтөлбөрүүдийг нэр төртэйгөөр дуусгах цаг нь болсон Учир
Tesla компанийн гүйцэтгэх захирал Илон Маск ирэх улирлаас эхлэн Model S болон Model X загваруудын үйлдвэрлэлийг зогсоохоор болсон гэж хэллээ. Ингэснээр Tesla-гийн хамгийн өндөр үнэтэй ангилалд багтдаг седан болон SUV загваруудын түүх өндөрлөх нь ээ.
“Бид Model S, Model X хөтөлбөрүүдийг нэр төртэйгөөр дуусгах цаг нь болсон. Учир нь бид автономит (өөрөө жолооддог) ирээдүй рүү эрчимтэй шилжиж байна” хэмээн Маск Tesla-гийн дөрөвдүгээр улирлын санхүүгийн тайлангийн хурлын үеэр мэдэгджээ.
Тэр хиймэл оюуны компани болох xAI-д 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан
Маск хэлэхдээ, Калифорни мужийн Фримонт дахь Tesla-гийн үйлдвэрт байрлах Model S, Model X-ийн үйлдвэрлэлийн шугамыг Optimus роботын үйлдвэрээр солих бөгөөд урт хугацаандаа жилд 1 сая робот үйлдвэрлэх зорилготой гэлээ.
Tesla компани Model S, Model X автомашинуудыг хэрэглэгчид ашиглаж байгаа хугацаанд нь техникийн дэмжлэг үзүүлсээр байх болно гэж Маск онцлоод, “Хэрэв эдгээр загварыг авах сонирхолтой бол яг одоо захиалах хамгийн тохиромжтой үе” гэжээ.
Тэрээр энэхүү өөрчлөлтийг “бага зэрэг гунигтай” гэж тодорхойлсон ч компанийн “автономит ирээдүй рүү чиглэсэн ерөнхий шилжилтийн нэг хэсэг” хэмээн тайлбарлав.
Tesla-гийн хувьцааны үнэ лхагва гарагт өссөн бөгөөд компани ашиг орлогын хүлээлтээс давж, мөн Маскийн хиймэл оюуны компани болох xAI-д 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласан байна. Түүнчлэн Optimus роботын гурав дахь үеийн загварыг энэ улиралд багтаан танилцуулахаар төлөвлөжээ.
Ройтерс агентлагийн албан ёсны зөвшөөрөлтэй ашиглав
Model S ба Model X — Tesla-гийн хамгийн үнэтэй загварууд
Model S болон Model X нь Tesla-гийн хамгийн эртний, мөн хамгийн үнэтэй загваруудын тоонд ордог
Model S ( седан) анхны загвараа 2009 онд танилцуулж, 2012 оноос хэрэглэгчдэд хүрч эхэлсэн
Model X (SUV) 2012 онд зарлагдаж, 2015 онд анхны нийлүүлэлтээ хийсэн
2025 онд эдгээр хоёр загварт жолоодлогын зай нэмэгдүүлэх, дуу чимээ тусгаарлалтыг сайжруулах, зогсолтыг зөөлрүүлэх зэрэг шинэчлэл хийж, үнийг 4,500 ам.доллароор нэмэгдүүлсэн. Гэхдээ Cybertruck-т нэвтрүүлсэн зарим шинэлэг технологиуд эдгээр загварт багтаагүй байна.
Лхагва гарагийн байдлаар Tesla-гийн албан ёсны сайтад:
Model S – 94,990 ам.доллар
Model S Plaid – 109,990 ам.доллар
Model X – 99,990 ам.доллар
Model X Plaid – 114,990 ам.долларын үнэтэй байжээ.
Эх сурвалж: www.businessinsider.com