Амазон ажилчид руугаа санамсаргүй мэйл илгээсний дараа 16 мянган ажлын байрыг цомхотгохоо мэдэгдлээ
АНУ ын технологийн томоохон компани болох Амазон 16 мянган ажлын байрыг цомхотгохоо мэдэгдлээ Энэ мэдэгдэл нь ажилчид руугаа санамсаргүй илгээсэн нэгэн мэйлийн дараахан гарсан нь олны анхааралд өртөөд байна nbsp Тодруулбал мягмар гаргийн орой тус компаниас ажилчид руугаа илгээсэн мэйлд АНУ Канад Коста Рика дахь зарим ажилтнаа компанийн үйл ажиллагааг
АНУ-ын технологийн томоохон компани болох Амазон 16 мянган ажлын байрыг цомхотгохоо мэдэгдлээ. Энэ мэдэгдэл нь ажилчид руугаа санамсаргүй илгээсэн нэгэн мэйлийн дараахан гарсан нь олны анхааралд өртөөд байна.
Тодруулбал мягмар гаргийн орой тус компаниас ажилчид руугаа илгээсэн мэйлд АНУ, Канад, Коста Рика дахь зарим ажилтнаа компанийн үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор ажлаас чөлөөлж буйг дурдсан байжээ.
Гэвч удалгүй уг цахим шууданг устгасан.
Харин лхагва гаргийн өглөө тус компаниас албан ёсны мэдэгдэл хийж, "Компанийн дотоод хүнд суртлыг багасгах төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрны цомхотгол хийнэ гэдгээ зарлав.
Уг мэйлийг Amazon Web Services (AWS)-ийн гүйцэтгэх захирлын туслах санамсаргүйгээр ажилтнуудад хуанлийн урилга хэлбэрээр илгээсэн нь ил болсон юм.
Урилгын гарчиг нь “Project Dawn мэйл илгээх” гэсэн байсан нь Амазон дотооддоо ажлын байрны цомхотголыг ийнхүү код нэрээр нэрлэдгийг илтгэжээ.
Мэйлд цомхотгол хийж буйг тодорхой дурдсан ч тухайн үед ажилтнуудад албан ёсоор мэдэгдээгүй байсан аж.
"Компанийн бүтцийг хялбаршуулах, давхардсан шатлалыг багасгах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүнд суртлыг арилгах замаар хэрэглэгчдэд илүү хурдан үйлчлэх зорилготой ажлын хүрээнд” хэмээн мэйлд дурдсан байв.
Мөн “Ийм өөрчлөлт хүн бүрт хүнд тусдаг. Эдгээр шийдвэрийг ирээдүйн амжилтад чиглүүлэн нухацтайгаар гаргаж байна” гэжээ.
Амазон компани дэлхий даяар ойролцоогоор 1.5 сая ажилтантай бөгөөд үүнээс 350 мянга орчим нь оффисын буюу удирдлага, мэргэжлийн албан тушаалд ажилладаг.
Шинэ цомхотгол яг аль улс, аль салбарт нөлөөлөхийг одоогоор тодорхой хэлээгүй байна.
Эх сурвалж: ВВС