Toyota дэлхий даяарх борлуулалтаараа шинэ рекорд тогтоолоо
Toyota Motor 2025 оны календарь жилийн автомашины борлуулалтын дүнгээ танилцууллаа Өнгөрсөн оны дүнгээр тус компани дэлхий даяар нийт 11 322 575 ширхэг шинэ автомашин борлуулсан байна Энэ тоонд концерны бүх бүтэц нэгжийн охин компаниуд борлуулалт багтсан бөгөөд үүнд Daihatsu Motor болон Hino Motors ын мэдээлэл ч оржээ Өөрөөр хэлбэл суудлын

Toyota Motor 2025 оны календарь жилийн автомашины борлуулалтын дүнгээ танилцууллаа.
Өнгөрсөн оны дүнгээр тус компани дэлхий даяар нийт 11,322,575 ширхэг шинэ автомашин борлуулсан байна. Энэ тоонд концерны бүх бүтэц нэгжийн (охин компаниуд) борлуулалт багтсан бөгөөд үүнд Daihatsu Motor болон Hino Motors -ын мэдээлэл ч оржээ. Өөрөөр хэлбэл суудлын автомашин, ачааны машин, автобус зэрэг бүх төрлийн тээврийн хэрэгслийн борлуулалтыг хамруулсан тоо юм.
Зөвхөн Toyota + Lexus брэндийн борлуулалт 10,536,807 ширхэг хүрсэн нь мөн түүхэн рекорд болжээ. 2024 онтой харьцуулахад өсөлт нь +3.7% байна. Энэ тооноос Японы дотоод зах зээл дээр 1,501,263 автомашин борлуулжээ.
КОНЦЕРНЫ хэвлэлийн албаны мэдээлснээр борлуулалтын үндсэн өсөлтийг Япон болон Хойд Америк голлон бүрдүүлсэн байна.