Volvo 5.5 метр орчим урттай том кроссовер хийх талаар бодож байна
Volvo Cars бүтээгдэхүүний шугамаа өргөжүүлж Volvo XC 90 болон EX 90 ээс ч том хэмжээтэй шинэ бүрэн хэмжээний кроссовер гаргах боломжийг хэлэлцэж байгаа тухай Automotive News хэвлэл компанийн захирал Хокан Самуэльссон оос иш татан мэдээлжээ Шинэ загварын нийт урт нь ойролцоогоор 5 5 метр хүрч магадгүй байна Мэдээлэлд мөн одоогийн

Volvo Cars бүтээгдэхүүний шугамаа өргөжүүлж, Volvo XC90 болон EX90 -ээс ч том хэмжээтэй шинэ бүрэн хэмжээний кроссовер гаргах боломжийг хэлэлцэж байгаа тухай Automotive News хэвлэл компанийн захирал Хокан Самуэльссон -оос иш татан мэдээлжээ.
Шинэ загварын нийт урт нь ойролцоогоор 5.5 метр хүрч магадгүй байна.
Мэдээлэлд мөн одоогийн байдлаар АНУ дахь Volvo-ийн флагман загвар гэгддэг EX90 кроссовер хэрэглэгчдийг сэтгэл дундуур үлдээсэн гэж дурджээ.
Хэрэглэгчийн автомашины үнэлгээний түгээмэл сайт Edmunds.com саяхны нэг нийтлэлдээ: АНУ-д бүрэн хэмжээний SUV ангилал дотроос Volvo EX90 нь “хамгийн олон удаа трейд-ин өгөгдөж, өөр брэндийн машин авахад солигдож байгаа” загвар гэж бичсэн байна. Энд нэг зүйл онцлоход, EX90-ийн хамгийн “настай” жишээ нь ч одоогоор 3 жил хүрээгүй байгаа аж.
Сануулахад, Volvo Cars нь Европын үйлдвэрлэгчдийн дунд ч декарбонизацийн (нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах) арга хэмжээг эрчимтэй нэвтрүүлдгээрээ ялгардаг. Энэ нь шинэ загваруудын дүр төрхөд ч нөлөөлж, аль болох урсгал дагасан кузов , стайлингийн минималист деталчлалтай болох чиглэл давамгайлжээ. Мөн Volvo машинууддаа төрөл бүрийн туслах болон хяналтын электроник системүүдийг ихээр суурилуулдаг нь зарим хэрэглэгчдэд таагүй, “ядаам” санагдаж эхэлсэн гэж тэмдэглэсэн байна.