Автотойм: 2014 Toyota Land Cruiser Prado
Сайн байцгаана уу авто сонирхогчид оо 8 жил унаж дараа нь зарсны дараа өөрийн Prado 150 ийн тухай сэтгэгдлээ бичихээр шийдлээ Би Приморскийн хязгаарт амьдардаг Манай нутагт найдвартай эдэлгээ даадаг машины ldquo эталон rdquo гэвэл ямагт Японы баруун хүрдтэй жийп байсан одоо ч хэвээрээ Манай гэр бүлд үргэлж л Японы

Сайн байцгаана уу, авто сонирхогчид оо. 8 жил унаж, дараа нь зарсны дараа өөрийн Prado 150 -ийн тухай сэтгэгдлээ бичихээр шийдлээ. Би Приморскийн хязгаарт амьдардаг. Манай нутагт найдвартай, эдэлгээ даадаг машины “эталон” гэвэл ямагт Японы, баруун хүрдтэй жийп байсан, одоо ч хэвээрээ. Манай гэр бүлд үргэлж л Японы баруун хүрдтэй машинууд байсан, герман машин эзэмшиж үзээгүй. Гэхдээ үнэндээ бол заримдаа тэднийг харж “шохоорхдог”.
2000-аад оны эхээр би 95 кузовтой, дизель мотортой Прадо унаж байсан. Дараа нь 121 Прадо (пневмотой) байсан. Энэ хоёр машин тусдаа өөр өөрийн түүхтэй, тусад нь сэтгэгдэл бичихээр. Харин 2017 онд Японы аукционоос 2014 оны Prado -г захиалж авсан. Худалдаж авах үед гүйлт нь 20,000 км байсан. Аукционы үнэлгээ нь 4 оноо , шалтгаан нь дээвэр дээрээ үл ялиг хонхойлттой гэж гарсан (урьдчилж хэлэхэд, би өөрөө очоод үзэхэд тэр хонхойлтуудыг арай гэж л олсон, нүдэнд бараг харагдахгүй байсан болохоор янзлаагүй).
Владивостокийн портоос машинаа авч гэр лүүгээ явах үед төрсөн хамгийн эхний мэдрэмж: “Энэ чинь бараг шинэ юм байна шүү дээ!” Салон дотор үнэхээр шинэ машины үнэртэй, салон нь төгс байдалтай байсан. Минийх Argento cross комплектацтай байсан бөгөөд гадна төрхөөрөө олон Прадогоос шууд ялгардаг. Хар өнгийн цутгамал обуд, кузовын өнгөтэй будсан рейлинг, хоёр өнгийн суудлын бүрээс, гоё диодон габарит гэрэл, ксенон фар (маш хүчтэй гэрэлтүүлэгтэй), люк, салон дотор карбон оруулгууд, пневмо дохио гээд л. Тэр үед хүмүүс ихэвчлэн салонуудаас зүүн хүрдтэй Прадо авч, ихэнх нь стандарт комплектацтай байсан. Харин тэдний дунд миний Прадо үргэлж онцгой харагдаж, “гоё ганган царайлаг” шиг л үзэгддэг байлаа.
Ашиглаж эхэлсэн эхний өдрүүдээс явдал анги нь сайхан гайхшруулсан. Хэт хатуу биш, гэхдээ “сайхан жигдэрсэн”, цэгцтэй. Эргэлт дээрх ганхалт хамгийн бага. Трассан дээр итгэлтэй явна. Хайрган зам дээр ч асуудалгүй. Удирдлага сайн, “савлалт”, “гайхалт” байхгүй. Жинхэнэ бартаат замд бол төдийлөн “тамлахгүй” унасан, зөвхөн хааяа байгаль, далай руу ганц нэг явсан хэмжээнд. Дашрамд хэлэхэд, гүн элс дээр бүр ямар ч асуудалгүй явдаг. гүн цас дээр ч туршиж үзсэн, хэд хэдэн удаа блокировкаа асааж байсан. Капот дээр цас хөглөрсөн ч танк шиг зүтгэнэ .
Хөдөлгүүр нь 2.7 бензин . Үүнээс өмнө 121 Прадо маань 3.4 мотортой байсан. Мэдээж ялгаа бий, гэхдээ “асаар их, тэс өөр” гэж хэлэхгүй. Доороосоо бензин мотор педальд сайн хариу өгдөг. Манай гэрт бас 2.8 дизель Прадо бий. Тийм ээ, дизель илүү хүчтэй, гэхдээ педаль гишгэхээр дизель нь нэг тийм “түр бодоод” хөдөлдөг мэт санагддаг. Харин бензин нь шууд хариу өгөөд эргэлтээ авч эхэлнэ. Гэхдээ трассан дээр 120 км/ц үед хурд нэмэх гэж оролдоход хүч дутагдах нь мэдрэгдэнэ. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй: энэ машин бол уралдааны зориулалттай биш. Түүний жинхэнэ “орчин” бол манай Оросын жирийн зам — олон нүх, овон товон, ан цав, цас, мөсөн халтиргаа ихтэй нөхцөл. 2022 онд би гидроцикл авсан тул түүнийг чирэхийн тулд Прадод фаркоп суурилуулсан. Трассаар гэрээс далай хүртэл ойролцоогоор 150 км явахад чиргүүлтэйгээ машинаа үнэхээр сайн харуулсан.
Салон нь дэлгэц, загварлаг “чимэглэл”-ээр дүүрэн биш. Гэхдээ жолооны ард суухад өөрийгөө “юмгүй хоцрогдсон” гэж мэдрэхгүй. Хэрэгтэй бүхэн нь бий. Салон доторх материалууд чанартай, практик. Бүх ашиглалтын хугацаанд юу ч элэгдэж “үрэгдээгүй”, урагдаагүй, хагараагүй.
Эцэст нь зарж байх үед гүйлт нь 115,000 км болсон. Энэ бүх хугацаанд ямар ч эвдрэл гараагүй . Мэдээж хугацаандаа ТО хийж байсан (шингэн, шүүлтүүрүүдээ сольдог). Нэг ТО-гийн чек ойролцоогоор 15,000 рубль . Жилд нэг удаа явдал ангийн оношлогоо хийлгэдэг байсан. Гэхдээ юу ч засварлаагүй, татаж чангалаагүй — бүх зүйл бүтэн байсан. Энэ л жинхэнэ баруун хүрдтэй япон машины чанар гэж хэлнэ дээ.
Машин надад их таалагдсан. Сүүлийн үеийн нөхцөл байдлууд, мөн төрөөс дотоодын автопромдоо тавьж буй “анхаарал” (өөрөөр хэлбэл татвар, хураамжийн бодлого) зэргээс шалтгаалаад би 2025 оны 11 сард утилизацийн хураамж өсөхөөс өмнө амжиж Prado 250 авсан. Түүний тухай тусад нь сэтгэгдэл бичнэ. Огт өөр машин болсон. Хэрвээ энэ нөхцөл байдал байгаагүй бол би хуучин Прадогоо дахиад ядаж 2 жил унах байсан.
Төгсгөлд нь хэлэхэд, Прадог герман машинуудтай харьцуулах хэрэггүй. Энэ бол зүгээр “өөр өөр машин” биш — өөр философи . Prado бол жинхэнэ бартаат замын машин, ямар ч зам, ямар ч чиглэлд явахад хэрэгтэй бүхнээр “зэвсэглэсэн”. Тиймээс универсал, муу зам, бартаанд айхгүй. Прадо эзэмшигч хүн өдөр шөнө хэзээ ч, ямар ч цаг агаарт хөдөлгүүрээ асаагаад л хэрэгтэй газар руугаа явна. Машин нь эзнээ эвдрэлгүй, нервгүйгээр, аюулгүй хүргэж өгнө.
Баруун хүрдтэй япон машин унах нь бас нэг талаараа мөнгөө хадгалах арга . Миний Прадо анх авсан үнээсээ илүү өндөр үнээр зарагдсан.
Ирээдүйн эзэнд нь ашиглалтдаа амжилт хүсье — Прадо урвахгүй, зөвхөн сайхан мэдрэмж өгнө гэдэгт итгэлтэй байна (Денис, мэнд!).
Энэ машиныг хятадуудтай ч харьцуулах хэрэггүй. Тийм ээ, хятадууд тоноглол, чимэглэлээрээ баян — дэлхийн зах зээлд байр сууриа эзлэхийн тулд тэгдэг. Харин Прадод хэнд ч юу ч батлах шаардлага байхгүй. Эдгээр машиныг хүмүүс найдвартай, эдэлгээ даадаг гэдгээр нь л үнэлдэг.
Анхаарал хандуулсанд баярлалаа. Дээр минь энх тайван тэнгэр байг.