Зөрчлийн торгуулиа цахимаар төлөх ЗААВАР
2026 оны нэгдүгээр сарын 01 ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч нэгдсэн байдлаар ашиглах боломж бүрдсэн Энэхүү шинэчлэлийн хүрээнд И Монгол академи УТҮГ Улсын ерөнхий прокурорын газар Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E Mongolia д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн хуулийн этгээдэд
2026 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн талаарх мэдээлэл нэг эх сурвалжид төвлөрч, нэгдсэн байдлаар ашиглах боломж бүрдсэн.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд И-Монгол академи УТҮГ, Улсын ерөнхий прокурорын газар, Сангийн яам хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д зөрчлийн торгуулийн мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд цахимаар хүргэх, торгууль төлөх үйлчилгээг нэвтрүүлжээ.
2026 оны нэгдүгээр сарын 10-наас хойш торгуулсан иргэд торгуулийн төлбөрөө E-Mongolia системээр цахимаар төлөх боломжтой боллоо.
Иймд иргэн та E-Mongolia системд нэвтэрч:
Үйлчилгээ цэс рүү орно.
Хайх хэсэгт “торгуулийн” гэж бичээд
“Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр шалгах” цэснээс: 2026 оны нэгдүгээр сарын 10-наас өмнөх торгуулиа
“Зөрчлийн торгуулийн төлбөр төлөх” цэснээс: 2026 оны нэгдүгээр сарын 10-наас хойших торгуулиа тус тус шалгаж, цахимаар төлөх боломжтой юм.