Volkswagen шинэ пикап гаргахаа зарлалаа
Volkswagen ойрын 1 ndash 2 долоо хоногийн дотор албан ёсоор танилцуулахаар дараагийн шинэ загвараа бэлдээд байна Энэ нь Tukan нэртэй даацын рамгүй их биетэй авсаархан 4 хаалгатай пикап юм Volkswagen Tukan нь MQB урд хөтлөгчтэй платформ дээр суурилсан бөгөөд эд анги зангилааны хувьд Tera нэртэй субкомпакт кроссовертой 2024 оноос үйлдвэрлэж

Volkswagen ойрын 1–2 долоо хоногийн дотор албан ёсоор танилцуулахаар дараагийн шинэ загвараа бэлдээд байна. Энэ нь Tukan нэртэй, даацын (рамгүй) их биетэй , авсаархан 4 хаалгатай пикап юм.
Volkswagen Tukan нь MQB урд хөтлөгчтэй платформ дээр суурилсан бөгөөд эд анги, зангилааны хувьд Tera нэртэй субкомпакт кроссовертой (2024 оноос үйлдвэрлэж эхэлсэн, голчлон Латин Америкт худалдаалагддаг) ихээхэн хэмжээгээр нэг суурьтай/нийцсэн байна.
Худалдан авагчдын сонголтын төлөө Fiat Strada пикаптай голчлон өрсөлдөнө гэж үзэж байна. (Ижил концепцтой, бараг 30 жилийн турш хоёр үеэр үйлдвэрлэгдсэн загвар.)
Tukan-ийн даац ойролцоогоор 700 кг байх төлөвтэй. Мөн 1.0–1.6 литрийн багтаамжтай , 3 болон 4 цилиндртэй хөдөлгүүрийн сонголтуудтайгаар санал болгоно гэж хүлээгдэж байна. Дээд хүчин чадал нь 85–116 м.х , бензин болон этанол түлшээр ажиллах хувилбаруудтай байх боломжтой.
Зураг: