АГР Хятад машинуудын шинэ “прокси” брэндийг эхлүүллээ
АГР холдинг ldquo Jeland rdquo нэртэй шинэ автомашины маркийн нээлтээ зарлалаа Компанийн мэдээлснээр энэ брэндийг стратегийн түнш болох Хятадын Defetoo компанитай хамтран зах зээлд гаргаж байгаа аж Тус Defetoo нь хууль эрхзүйн хувьд Chery Automobile тай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн ч Оросын зах зээлд Chery Automobile ийн бүтээгдэхүүнийг дуурайсан

АГР холдинг “Jeland” нэртэй шинэ автомашины маркийн нээлтээ зарлалаа. Компанийн мэдээлснээр, энэ брэндийг стратегийн түнш болох Хятадын Defetoo компанитай хамтран зах зээлд гаргаж байгаа аж.
Тус Defetoo нь хууль эрхзүйн хувьд Chery Automobile-тай ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн ч, Оросын зах зээлд Chery Automobile-ийн бүтээгдэхүүнийг дуурайсан автомашин угсрах зориулалттай “машины иж бүрдэл” (машинокомплект) нийлүүлдэг гэжээ.
Jeland-ийн лого нь хар дэвсгэр дээр толь мэт хүрээтэй, стилизован (чимэглэсэн) шрифтээр бичсэн хромон бичээс байна.
Шинэ маркийн автомашинуудыг ОХУ-д , АГР холдинг-ийн харьяа нэг авто үйлдвэр дээр үйлдвэрлэх бөгөөд зарим мэдээллээр Jeland нэрийн дор Jaecoo-гийн хуулбар загваруудыг санал болгох бөгөөд тэдгээрийн үйлдвэрлэл Санкт-Петербург дахь АГР холдинг-ийн нэг талбай дээр аль хэдийн явж байгаа гэж дурджээ.