Volkswagen Transporter-ийн спорт хувилбар гаргалаа (Sportline)
Volkswagen нь одоогийн үеийн T 7 Transporter загварын хөнгөн арилжааны автомашины цувралыг Sportline нэртэй шинэ спорт хувилбараар өргөжүүллээ Энгийн хувилбартай харьцуулахад гадна хийц мөн зарим техникийн өөрчлөлттэй Тодруулбал Агаар оруулах хэсгийн булангууд дээр гялгар хар накладкатай өвөрмөц урд бампер суулгасан бөгөөд радиаторын тор нь нимгэн улаан судалтай болжээ Дугуйн суудлын

Volkswagen нь одоогийн үеийн T7 Transporter загварын хөнгөн арилжааны автомашины цувралыг Sportline нэртэй шинэ спорт хувилбараар өргөжүүллээ.
Энгийн хувилбартай харьцуулахад гадна хийц, мөн зарим техникийн өөрчлөлттэй.
Тодруулбал:
Агаар оруулах хэсгийн булангууд дээр гялгар хар накладкатай, өвөрмөц урд бампер суулгасан бөгөөд радиаторын тор нь нимгэн улаан судалтай болжээ.
Дугуйн суудлын хэмжээ 19 инч хүртэл томорсон. Нам профайлтай дугуй болон хөнгөн хайлшин обуд хэрэглэнэ (хар өнгөтэй, нүүрэн талыг нь фрезердсэн гадаргуутай).
Ар талд нь бампер дээр аэродинамик накладка , мөн тээшний хаалганы дээр спойлер тавьсан.
Амортизаторыг 29 мм-ээр намсгасан : стандарт загвараас хатуу Eibach пүрш ашигласан байна.
Салоны онцлог:
Суудлуудыг эко арьсаар бүрж, комплектацийн лого-г товгор товойлгон (тиснение) гаргасан.
“Металл” маягийн декоратив накладка нэмсэн.
Sportline спорт гүйцэтгэл нь дараах кузов хувилбаруудтай нийлж санал болно:
цул төмөр фургон (panel van),
ачаа-зорчигч фургон-комби (kombi).
Мөн зэрэгцээд VW нь Transporter Commerce Pro S нэртэй өөр нэг шинэ хувилбар гаргасан бөгөөд стандарт загвартай харьцуулахад:
хөнгөн аэродинамик обвес ,
өвөрмөц дизайнтай 17 инчийн обудтай болж “сайжруулсан” гэжээ.
Сануулахад, Transporter T7 -ийг 2024 оноос үйлдвэрлэж эхэлсэн ба Ford Transit Custom / Transit Tourneo суурь дээр бүтээгдсэн. Моделийн хөдөлгүүрийн сонголт нь:
2.0 турбо дизель ,
2.5 бензин хөдөлгүүр дээр суурилсан хайбрид хүчний бүтэц,
мөн цэвэр цахилгаан хувилбаруудтай.
Зураг: