Toyota Motor гүйцэтгэх захирлаа сольжээ
Toyota Motor д томоохон удирдлагын өөрчлөлт хийгдлээ Компанийн ТУЗ ийн шийдвэрээр Кожи Сато Koji Sato Гүйцэтгэх захирал CEO ын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна Сато энэ албан тушаалыг ердөө 3 жил хашсан бөгөөд түүний удирдлага дор Toyota 2025 онд дэлхийн хэмжээнд борлуулалтын түүхэн дээд үзүүлэлт тогтоосон гэж мэдээлжээ Одоо тэрээр концернийн

Toyota Motor-д томоохон удирдлагын өөрчлөлт хийгдлээ. Компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Кожи Сато (Koji Sato) Гүйцэтгэх захирал (CEO) -ын албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Сато энэ албан тушаалыг ердөө 3 жил хашсан бөгөөд түүний удирдлага дор Toyota 2025 онд дэлхийн хэмжээнд борлуулалтын түүхэн дээд үзүүлэлт тогтоосон гэж мэдээлжээ. Одоо тэрээр концернийн ТУЗ-ийн дэд дарга болж, мөн шинээр бий болгосон “Салбарын асуудал хариуцсан захирал / Chief Industry Officer” (шинэ албан тушаал)-ын үүргийг хавсран гүйцэтгэнэ.
Шинэ Гүйцэтгэх захирал -аар одоогийн санхүү хариуцсан захирал (CFO) Кента Кон (Kenta Kon) томилогдох бөгөөд зарласан өөрчлөлтүүд 2026 оны 4-р сарын 1-нээс хэрэгжинэ.
Reuters-ийн тайлбарласнаар Toyota ийм “сэлгээ” хийж буй нь Хятадын авто аваргуудын өрсөлдөөн ширүүсэж буй нөхцөлд удирдлагын нөөцөө илүү шуурхай, оновчтой ажиллуулах зорилготой. Кон өдөр тутмын операцийн удирдлага руу төвлөрч, Сато илүү өргөн хүрээний салбарын бодлого, чиг хандлага дээр анхаарна.
Зураг: