Toyota Highlander-ийг бүрэн цахилгаан болгожээ
Toyota Highlander кроссовер дараагийн үе дээрээ бүрэн цахилгаан автомашин EV болж өөрчлөгдлөө 5 р үеийн загварын дэлхийн нээлт АНУ д 2 р сарын 11 ний шөнө орон нутгийн цагаар болсон байна Toyota гийн үзэж буйгаар Хойд Америкийн зах зээл дээр гэр бүлийн хэрэглэгчид ДШХ дотоод шаталтын хөдөлгүүр гүй машиныг улам

Toyota Highlander кроссовер дараагийн үе дээрээ бүрэн цахилгаан автомашин (EV) болж өөрчлөгдлөө. 5-р үеийн загварын дэлхийн нээлт АНУ-д 2-р сарын 11-ний шөнө (орон нутгийн цагаар) болсон байна.
Toyota-гийн үзэж буйгаар Хойд Америкийн зах зээл дээр гэр бүлийн хэрэглэгчид ДШХ (дотоод шаталтын хөдөлгүүр)-гүй машиныг улам их сонгох хандлагатай болж байгаа тул Highlander-ын “философи” ингэж эрс өөрчлөгдсөн аж.
Хэмжээс, платформ
Шинэ загварын урт / өргөн / өндөр нь: 5050 / 1989 / 1709 мм . Урт нь өмнөх үеэс бараг 10 см-ээр томорсон боловч уртасгасан Grand Highlander -аас 6.6 см-ээр богино юм.
Шинэ Highlander-ын тэнхлэг хоорондын зай (wheelbase) 3050 мм болсон нь өмнөх “Хай”-ийн Grand хувилбараас 104 мм-ээр урт . Тэнхлэгийн зай урт болсноор шалны доор татах батарейг байрлуулах зохион байгуулалт ч илүү амар болсон байна.
Гадна дизайн
Экстерьер нь цэвэрхэн, минимал хэлбэржилттэй бөгөөд дээврийг графикаар ялгаж өгсөн шийдэлтэй. Сонирхолтой нь Toyota эхэндээ шинэ Highlander-ыг сугардаг (выдвижной) гадна хаалганы бариултай болгохоор төлөвлөсөн ч хамгийн сүүлд шийдвэрээ өөрчилж уламжлалт бариул (хуруугаа оруулаад өөр лүүгээ татдаг) ашигласан байна.
Сугардаг бариулыг хэрэглэгчид практик биш (хүйтэнд царцаж наалдах ) гэж хүчтэй шүүмжилдэг. Дээрээс нь 2027 оноос Хятадад ийм төрлийн бариул хориглогдоно . Үүний араас бусад улс орнууд ч дагана гэж эргэлзэх зүйлгүй гэж эх сурвалж онцолжээ.
Салон ба багтаамж
Дотор талд:
12.3 инчийн бүрэн дижитал приборын самбар
Мультимедиа системийн 14 инчийн том “таблет” дэлгэц
Суудлын зохион байгуулалт нь 3 эгнээ , 2+3+2 схемтэй. Шал бүрэн тэгш . Багажны хэсгийн багтаамж:
Энгийн үед: 450 л
3-р эгнээний суудлыг эвхвэл: 1292 л
Хөдөлгүүр, батарей, явалтын зай
Суурь хувилбар нь урд хөтлөгчтэй , 221 м.х , 268 Нм эргүүлэх хүчтэй нэг цахилгаан мотортой. 77 кВт·цаг багтаамжтай литий-ион батарейтай. Нэг бүрэн цэнэгээр 460 км явна.
Бүх дугуйн хөтлөгч (AWD) хувилбар нь 2 цахилгаан мотортой , нийт 338 м.х , 438 Нм . Энэ хувилбар нь:
Суурь 77 кВт·цаг батарей
Эсвэл 95.8 кВт·цаг батарей
хоёулантай хосолж болно. AWD + 95.8 кВт·цаг үед явалтын зай 512 км хүрнэ.
Үйлдвэрлэл, худалдаанд гарах хугацаа, үнэ
Цахилгаан Toyota Highlander-ыг концерны Кентакки дахь үйлдвэрт үйлдвэрлэнэ (АНУ бол гол зорилтот зах зээл). Борлуулалт оны хоёрдугаар хагаст эхлэх бөгөөд үнэ нь ойролцоогоор 50,000 ам.доллараас (≈ 4 сая рубль ) эхэлнэ.
Сануулахад, одоогийн (уламжлалт) Highlander XU70 үеийг 2019 оноос үйлдвэрлэж байгаа.
Үнийн ойролцоолсон хөрвүүлэлт (Монголбанк)
50,000 USD ≈ ₮178.3 сая
4,000,000 RUB ≈ ₮184.0–186.6 сая (өдрийн хэлбэлзлээс шалтгаална
Зураг: