Great Wall дизель суудлын автомашины зах зээлийн гуравны нэгийг эзэлжээ
Хятадын Great Wall Motor GWM концерн 2025 онд ОХУ ын зах зээл дээр дизель хөдөлгүүртэй шинэ суудлын автомашины борлуулалтын хэмжээгээр маргаангүй тэргүүлэгч болжээ Шинжилгээний laquo Автостат raquo агентлагийн мэдээллээр GWM 2025 онд ОХУ д М 1 ангиллын 5 19 мянган автомашин борлуулсан байна Энэ нь тухайн хугацаанд дизель машин борлуулалтаар

Хятадын Great Wall Motor (GWM) концерн 2025 онд ОХУ-ын зах зээл дээр дизель хөдөлгүүртэй шинэ суудлын автомашины борлуулалтын хэмжээгээр маргаангүй тэргүүлэгч болжээ.
Шинжилгээний «Автостат» агентлагийн мэдээллээр, GWM 2025 онд ОХУ-д М1 ангиллын 5.19 мянган автомашин борлуулсан байна. Энэ нь тухайн хугацаанд дизель машин борлуулалтаар хоёрт бичигдсэн Foton -ы 1.3 мянга -аас дөрөв дахин их үзүүлэлт юм. 2025 оны дизель машин борлуулалтын “топ-3”-ыг Sollers 1.1 мянга -аар хаажээ. Үүнээс гадна 2025 онд ОХУ-д “хүнд” түлш (дизель)-тэй хөдөлгүүртэй Toyota -гийн 1.62 мянган шинэ автомашин бүртгэгдсэн байна.
2025 онд ОХУ-д хамгийн их борлуулалттай дизель хөдөлгүүртэй шинэ суудлын автомашин нь Great Wall Poer пикап байсан ( 1.9 мянга ширхэг). Мөн борлуулалтын эхний тавд дараах загварууд багтжээ:
Haval H5 жийп — 1.66 мянга
Haval H9 жийп — 986 ширхэг
Foton Tunland пикап — 1.29 мянга
Sollers ST6 пикап — 983 ширхэг
ОХУ-д 2025 онд дизель хөдөлгүүртэй шинэ суудлын автомашины (М1) нийт зах зээл 15.3 мянга байсан нь 2025 оны ОХУ-ын суудлын автомашины нийт зах зээлийн 1.2% -тай тэнцэж байна. Түүнчлэн 2024 онтой харьцуулахад 2025 онд дизель хөдөлгүүртэй шинэ суудлын автомашины зах зээл дөрөвний нэгээр буурсан бөгөөд нийт шинэ суудлын автомашины зах зээл бүхэлдээ 16% -иар агшсан байна.
Ингэснээр ОХУ-д М1 ангиллын дизель автомашинууд өмнө нь ч ниш бүтээгдэхүүн байсан хэвээр үлдэж, ерөнхийдөө хэрэглэгчдийн сонирхол энэ төрлийн машин руу суларч байгаа нь харагдаж байна.