Toyota хуучин Supra-д зориулж урд панелийг (приборын панель) дахин үйлдвэрлэнэ
Toyota Motor компани Supra A 80 үеийн 1993 ndash 2002 сонгодог спорткаруудад зориулсан салоны урд панель приборын панель ийн үйлдвэрлэлийг дахин эхлүүлэхээр болжээ Шинэчилж үйлдвэрлэсэн эд ангийн жишээг 2 р сарын 21 нд Иокогамад болох үзэсгэлэн дээр танилцуулна Сануулахад Toyota 6 жилийн өмнөөс Supra A 80 д зориулсан сэлбэгүүдийг дахин

Toyota Motor компани Supra A80 үеийн (1993–2002) сонгодог спорткаруудад зориулсан салоны урд панель / приборын панель -ийн үйлдвэрлэлийг дахин эхлүүлэхээр болжээ. Шинэчилж үйлдвэрлэсэн эд ангийн жишээг 2-р сарын 21-нд Иокогамад болох үзэсгэлэн дээр танилцуулна.
Сануулахад, Toyota 6 жилийн өмнөөс Supra A80-д зориулсан сэлбэгүүдийг дахин үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ нь GR Heritage Parts төслийн хүрээнд хэрэгждэг. Төслийн зорилго нь сонгодог спорткарын эзэмшигчдийг хамгийн олдоц муутай сэлбэгээр боломжийн үнээр хангаж, хүмүүс машинаа цаашид ч унасаар байх нөхцөлийг бүрдүүлэхэд оршдог.
Энэ удаа дахин үйлдвэрлэх гэж буй приборын панель нь A80-д зориулж GR Heritage хүрээнд үйлдвэрлэлийг нь сэргээж буй хамгийн том, хамгийн эзлэхүүнтэй эд анги гэж дурджээ.
Өмнө нь A80-д зориулан дараах сэлбэгүүдийг шинээр үйлдвэрлэж эхэлсэн байдаг:
шинэ фар
хаалганы бариул
тоормосны усилитель
хүчилтөрөгчийн датчик (O2 sensor)
урд бампер