Toyota хайбрид чиглэлээ улам хүчтэй түлхэнэ
Өнгөрсөн онд дэлхий даяар зарагдсан хайбрид автомашин бүрийн гурван машины хоёр нь Toyota Motor ын үйлдвэрлэсэн машин байсан Гэхдээ концерн үүгээрээ ldquo амжилтад ханаад rdquo суух бодолгүй mdash харин ч зах зээл дээр хайбридын эрэлт цаашид өсөх их боломж хараахан бүрэн ашиглагдаагүй гэж үзэж тэр боломжийг өргөн хүрээнд ldquo авч

Өнгөрсөн онд дэлхий даяар зарагдсан хайбрид автомашин бүрийн гурван машины хоёр нь Toyota Motor-ын үйлдвэрлэсэн машин байсан. Гэхдээ концерн үүгээрээ “амжилтад ханаад” суух бодолгүй — харин ч зах зээл дээр хайбридын эрэлт цаашид өсөх их боломж хараахан бүрэн ашиглагдаагүй гэж үзэж, тэр боломжийг өргөн хүрээнд “авч” ашиглахаар төлөвлөж байна.
Ирэх хоёр жилийн хугацаанд Toyota дэлхийн хэмжээнд автомашины борлуулалтаа 2025 онтой харьцуулахад 10% нэмэгдүүлж, жилд 11.3 сая ширхэг болгохоор зорьж байна. Үүний зэрэгцээ компани хайбридын борлуулалтаа бүр 30% өсгөж, жилд 6.7 сая хайбрид автомашин борлуулж чадна гэж тооцоолжээ.
Одоогоор Toyota Motor нь Camry, Corolla, Hilux, RAV4 зэрэг түгээмэл загварууддаа хайбрид хөтлөгчийг санал болгож байгаа. Цаашид энэ санал нь тоо болон чанарын хувьд өргөжинө : концерн бүх “ниш”-ийг хамарч, mild , sequence (цуваа) , parallel (параллель) , мөн цэнэглэдэг (plug-in) төрлийн хайбрид хувилбаруудыг санал болгохоор төлөвлөж байна.