Дайн сунжрах уу, цаашдын үр дагавар
ДАЙН СУНЖРАХ УУ mdash ЦААШДЫН ҮР ДАГАВАР Трамп Ираныг бүрмөсөн газрын хөрстэй тэгшлэхээс илүүтэй Ираны засаглал дэглэмийг буулгаж аваад өөрийнхөө нөхцөлөөр хэлэлцээрийн ард суулгахыг хүсэж байгаа Ойрын өдрүүдэд Иран хариу цохилтоо сүржин хийх боловч АНУ ын гол баазуудыг бүрмөсөн устгахаас зайлсхийж Катар эсвэл Оманаар дамжуулан Нууц тохиролцоо ны санал явуулна

ДАЙН СУНЖРАХ УУ? — ЦААШДЫН ҮР ДАГАВАР
Трамп Ираныг бүрмөсөн газрын хөрстэй тэгшлэхээс илүүтэй, Ираны засаглал дэглэмийг "буулгаж аваад" өөрийнхөө нөхцөлөөр хэлэлцээрийн ард суулгахыг хүсэж байгаа! Ойрын өдрүүдэд Иран хариу цохилтоо "сүржин" хийх боловч АНУ-ын гол баазуудыг бүрмөсөн устгахаас зайлсхийж, Катар эсвэл Оманаар дамжуулан "Нууц тохиролцоо"-ны санал явуулна. Хэрэв Трамп үүнийг нь хүлээж авбал дайн бүс нутгийг хамарсан томоохон гарз хохиролтой дайн болохоос өмнө түр намжина. Гэхдээ Израиль үүнийг зөвшөөрөх үү гэдэг нь хамгийн том асуудал юм. Трамп сунжирсан дайнд дургүй бөгөөд эдийн засгийн үр ашиг өгөөжийг нэгт тавьдаг хүн тул АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг Ойрх Дорнодын элсэн цөлд олон жилээр "шатаахыг" хүсэхгүй байна. Нөгөөтэйгүүр Иран урьдчилж бэлдсэн "Газар доорх пуужингаараа Израилийн эрэг хотууд болон Арабын орнууд дахь нефтийн үйлдвэрүүд рүү харваж, бүс нутгийг бүхэлд нь бөмбөгдвөл дайн сунжирна. Энэ тохиолдолд АНУ хуурай замын цэрэг оруулахаас өөр аргагүй болж, Ойрх Дорнод "Вьетнам-2" эсвэл "Афганистан-2" болон хувирна аа гэсэн үг.
Дайн 1 сараас дээш сунжирвал Дэлхийн эдийн засагт "Их хямрал" ирнэ. Монгол шиг импортлогч орнуудад шатахууны тасалдал үүсч шатахууны үнэ өсөх эрсдэлтэй тулгарна.Орос Хятад Иранд зэвсэг, тагнуулын мэдээллээр нууцаар тусалж, АНУ-ыг энэ зөрчилд аль болох удаан байлгахыг хичээнэ. Учир нь АНУ энд саатах тусам Украин болон Тайванийн асуудал суларна. Хэрэв АНУ энэ дайнд хурдан ялж чадахгүй бол "Дэлхийн цагдаа"-гийн нэр хүнд нь бүрмөсөн унаж, олон туйлт ертөнц руу шилжих хугацаа хурдасна. Саудын Араб‚ Арабын Нэгдсэн Эмират‚ Катар‚ Бахрейн улсууд "АНУ-ыг манай нутгаас бүү довтол" гэж гуйж, төвийг сахихыг хичээж байсан. Гэвч Иран тэдний бүрэн эрхт байдалд шууд халдаж, пуужин харваснаар тэд одоо "нэгдмэл фронт" болж АНУ-ын талд идэвхтэй зогсохоос өөр замгүй болоод байна. Эдгээр орнууд нь АНУ-ыг дайнаа хурдан дуусгаасай" гэж Аллах Акбартаа залбирч суугаа болохоос биш, өөрсдөө зэвсгээ бариад Иран руу дайрахгүй. Харин Тэд Ираны пуужингийн цохилтод өртөж байгаадаа маш их бухимдалтай байгаа бөгөөд энэ нь Ираныг бүс нутагтаа улам "ганцаардуулахад" хүргэж байна. Хэрэв Иран Ормузын хоолойг хаавал Катар, Кувейт, Ирак зэрэг орнуудын нефть, хийн экспорт зогсоно. Энэ тохиолдолд АНУ-ын тэнгисийн цэрэг "бүрэн хэмжээний довтолгоогоо эрчимжүүлж" Ираны эргийн хамгаалалтыг бүрмөсөн арчих ажиллагаа эхлүүлнэ гэсэн үг. "Арслангийн хүрхрээ" ажиллагаагаа эхний 14 хоногт багтааж үр дүнд хүргэж чадвал Америк ялна. Хэрэв дайн 1 сараас дээш сунжирвал тэр өөрийнхөө ухсан "урхинд" унаж, дэлхийн дэг журам бүрмөсөн өөрчлөгдөх болно.
Орос, Хятад хоёр Иранд "хайртайдаа" биш, харин өөрсдийнхөө эрх ашгийн төлөө л хөдөлж байгаа. Тэд Ираны төлөө АНУ-тай шууд нүүр тулан цөмийн дайн хийх тийм "тэнэг" улсууд биш. Орос, Хятадын хувьд Иран бол АНУ-ын анхаарал, нөөц бололцоог саатуулах холбоотон юм. Америкчууд Ирантай хэдий чинээ удаан зууралдаж, мөнгө, зэвсгээ барна, төдий чинээ бидэнд ашигтай" гэж хоёр хөрш харж байгаа. Тэд Иранд тагнуулын мэдээлэл зэвсэг тоноглол өгнө үү гэхээс биш, Ираны төлөө өөрсдийн цэргээ илгээхгүй. Хятад улс АНУ-тай эдийн засгийн хувьд асар гүн холбоотой юм. Хятадын хамгийн том худалдан авагч бол АНУ болон Европ тив. Хэрэв Ши Жиньпин Ираны төлөө АНУ-тай шууд дайтвал Хятадын эдийн засаг унаж, дотооддоо үймээн самуун салан тусгаарлах явдал дэгдэнэ. Тиймээс Хятад "Дипломат аргаар тэмцэнэ. Орос улс Украин дахь нөхцөл байдлаасаа болоод Ойрх Дорнодод шууд цэргийн хүчээр оролцох боломжгүй. Хэрэв Орос Ираны төлөө АНУ-тай дайсагнах нь шууд утгаараа Дэлхийн 3-р дайн эхэлнэ гэсэн үг. Харин Иранд агаарын довтолгооноос хамгаалах системээ өгч, АНУ-ыг аль болох туйлдуулах тактик баримтална. Хоёр хөрш Иранд 'Чи хүчтэй бай, бид ард чинь байна' гэж хэлэх боловч, жинхэнэ тулаан болоход 'ар тал' нь маш хол байх болно. Орос, Хятад, Иран гурав саяхан Оман болон Энэтхэгийн далайд хамтарсан сургуулилт хийж, "бид нэг цул" гэдгээ АНУ болон Дэлхий дахинд харуулж байсан.
Гэвч "Сургуулилт" болон "жинхэнэ дайн" хоёрын хооронд асар том зааг бий. Яг одоо АНУ-ын цохилт эхлэх үед Орос, Хятадын флотууд хаана байгааг хүргэе.
Хятадын Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд Ираны эргээс холдож, Адены булан эсвэл Жибути дахь өөрийн бааз руу "албан ёсны үүрэг гүйцэтгэх" нэрээр шилжсэн байна. Хятад улс Ираны төлөө АНУ-ын "Армада" флоттой шууд мөргөлдөж, өөрийн үнэтэй хөлөг онгоцуудаа живүүлэхийг хэзээ ч хүсэхгүй. Тэдэнд Ираны нефть хэрэгтэй болохоос Ираны төлөө дайнд орох ашиггүй. Тэд зөвхөн "Дипломат эсэргүүцэл" үзүүлж, Израилийн эсрэг кибер халдлага АНУ-ын онгоц хаанаас нисэж байгаа тагнуулын мэдээг дамжуулах төдийгөөр хязгаарлаж байна. Харин Оросын флот яг одоо Газар дундын тэнгис дэх Тартус бааздаа болон Каспийн тэнгист байрлаж байна. Хэрэв Орос эсвэл Хятадын хөлөг онгоц АНУ-ын онгоц тээгч рүү ганц пуужин харвавал энэ нь Дэлхийн 3-р дайн албан ёсоор эхэлсэн гэсэн үг. Орос ах, Хятад эгч хоёр Ираныг "Хөзөр" болгож ашиглах дуртай болохоос биш, Ираны төлөө "Өөрийгөө золиослох" тэнэгүүд биш юм. Энэ бүхэн "Чоно борооноор" гэдэг шиг л юм болж байна. Орос, Хятад хоёр АНУ-ыг Иранд хүчээ барж байх хооронд өөр газар Украин, Тайваньд ашиг хонжоо хайх нь гарцаагүй.
Трамп Ойрх Дорнодод сунжирсан дайн хийхийг хүсэхгүй байгаа. Хэрэв дайн сунжирвал АНУ-ын хамаг нөөц тийшээ урсаж, Хятад Тайвань руу, Орос Украин руу хадрах боломж бүрдэнэ гэдгийг тэр мэдэж байгаа. Тиймээс түүний төлөвлөгөө бол "Ираныг хэдхэн хоногийн дотор нам болгоод, цэргээ буцаах" юм. Ингэснээр Трамп Орос, Хятад хоёрт "боломж" гаргаж өгөхгүй байхыг хичээж байна. Трамп 1-р сарын сүүлээр Путинтэй утсаар ярьсан гэх мэдээллүүд бий. Трамп Хятадыг Иранд туслахгүй гэдгийг мэдэж байгаа. Учир нь Хятадын эдийн засаг АНУ-ын зах зээл болон доллараас дэндүү хамааралтай. Хэрэв Хятад Иранд илт тусалбал Трамп "100%-ийн тариф" эсвэл эдийн засгийн бүрэн хориг тавина гэдгээрээ Бээжинг барьцаалж байгаа. Турк улс НАТО-гийн гишүүн боловч Ирантай хил залгаа учраас дайн өөрийнх нь хил рүү хальж, дүрвэгсдийн давалгаа ирэхээс маш их болгоомжилж байна. Туркийн Ерөнхийлөгч Эрдоган хоёр талыг "гал зогсоох"-ыг уриалж байгаа ч АНУ-ын ажиллагааг шууд эсэргүүцэж зүрхлэхгүй байна. Пакистан өөрийн хил дээр цэргээ зузаатгаж, Иранаас ирэх зэвсэгт бүлэглэлүүдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа юм байна.
Орос, Хятад хоёр одоогоор "хараад" л сууж байна. Хятад улс НҮБ дээр АНУ-ыг буруутгаж байгаа ч, бодит нөхцөл дээр Ираны төлөө цэргээ хөдөлгөхгүй.
2026 он. 3-р сарын 01
Бичсэн: Б. Билгүүнзаяа