Renault “ирээдүйн” цахилгаан машины концептоо үзүүллээ
Renault 3 р сарын 10 нд болсон шинэ стратегийн төлөвлөгөөний танилцуулгын үеэр зөвхөн Энэтхэгийн зах зээлд чиглэсэн ирээдүйн Bridger кроссоверын макетыг харуулаад зогсохгүй ойрын ирээдүйн цахилгаан автомашины R Space нэртэй демо загварыг мөн танилцуулжээ R Space нь нэг эзэлхүүнт хийцтэй компакт хэмжээний 5 хаалгатай хэтчбэк Энэ машин Европын холбооны зах

Renault 3-р сарын 10-нд болсон шинэ стратегийн төлөвлөгөөний танилцуулгын үеэр зөвхөн Энэтхэгийн зах зээлд чиглэсэн ирээдүйн Bridger кроссоверын макетыг харуулаад зогсохгүй, ойрын ирээдүйн цахилгаан автомашины R-Space нэртэй демо загварыг мөн танилцуулжээ.
R-Space нь нэг эзэлхүүнт хийцтэй, компакт хэмжээний 5 хаалгатай хэтчбэк . Энэ машин Европын холбооны зах зээлд зориулагдаж байгаа бөгөөд гадна төрх нь зөөлөн дугуйрсан хэлбэр , гөлгөр гадаргуу , мөн онцгой том урд шил -ээрээ ялгарч байна. Урд шил нь дунд багана (middle pillar) хүртэл сунаж, тэнд өөр нэг шилэн панельтай нийлж “нэгэн цул” мэт харагдах шийдэлтэй аж.
Салон дотор нь штурвал (усан онгоцны рул) шиг хэлбэртэй руль , мөн урд самбарын бараг бүх өргөнийг эзлэхүйц асар том олон үйлдэлт дэлгэц байрлуулсан байна.
Ирээдүйд үйлдвэрлэлийн хувилбар нь RGEV нэртэй шинэ платформ дээр бүтээгдэнэ. Энэ платформ нь 800V архитектуртай бөгөөд 271 м.х хүчтэй шинэ үеийн цахилгаан мотортой, нэг цэнэгээрээ 750 км хүртэл явна гэж Renault мэдээлжээ.
Renault R-Space -ийг хоёр жилийн дараа үйлдвэрлэлд оруулахаар төлөвлөж байна.
Renault R-Space
Renault R-Space
Renault R-Space
Renault R-Space
Renault R-Space