Хятадууд Volkswagen-ийг ёжлон шогложээ
Хятадад Volkswagen ID Era 9 X нэртэй цуваа последовательный хайбрид хөтлөгчтэй шинэ full size кроссоверын үйлдвэрлэл эхэлсэн нь нэг ёсны сонин явдлаар ldquo чимэглэгдэв rdquo Энэ үйл явдалд Хятадын Lixiang үйлдвэрлэгчийн PR баг гэнэт хариу өгч түгээмэл сошиал платформын нэгэн хуудсандаа ёжтой өнгө аястай мэдэгдэл нийтэлжээ ldquo Volkswagen ийг хуучирсан

Хятадад Volkswagen ID.Era 9X нэртэй, цуваа (последовательный) хайбрид хөтлөгчтэй шинэ full-size кроссоверын үйлдвэрлэл эхэлсэн нь нэг ёсны сонин явдлаар “чимэглэгдэв”. Энэ үйл явдалд Хятадын Lixiang үйлдвэрлэгчийн PR баг гэнэт хариу өгч, түгээмэл сошиал платформын нэгэн хуудсандаа ёжтой өнгө аястай мэдэгдэл нийтэлжээ:
“Volkswagen-ийг хуучирсан, байгаль орчинд маш хортой, боломж (потенциал) нь хязгаарлагдмал технологийг амжилттай нэвтрүүлж эхэлсэнд нь баяр хүргэе.”
Маргааны эхлэл нь 2020 он
Энэ түүхийн уг сурвалж 2020 он руу буцна. Тэр үед автомашины хаягдал ялгарлыг бууруулах чиг хандлагын талаар өгсөн хэд хэдэн ярилцлагадаа Volkswagen-ийн Хятадын салбарын удирдлагууд цуваа хайбрид технологийн талаар нэлээд хатуу байр суурь илэрхийлж байжээ.
Цуваа хайбридын онцлог нь: машиныг зөвхөн цахилгаан моторууд хөдөлгөдөг, харин шингэн түлшээр ажилладаг ДШХ (дотоод шаталтын хөдөлгүүр) нь зөвхөн генератороор дамжуулж татах аккумляторыг цэнэглэх үүрэгтэй байдаг.
Тухайн үед Volkswagen-ийн Хятадын салбарын гүйцэтгэх захирал Стефан Велленштайн цуваа хайбридыг байгаль орчинд “маш сөрөг нөлөөтэй” гэж тодорхойлж байсан бол, судалгаа-хөгжүүлэлтийн чиглэлийн тэргүүн нь үүнийг “ирээдүйгүй, өнгөрсөн үеийн технологи” гэж нэрлэж байжээ.
ID.Era 9X: Volkswagen-ийн хамгийн том суудлын машин
Гарч буй ID.Era 9X нь хэмжээгээрээ Volkswagen брэндийн хамгийн том суудлын автомашин болно: нийт урт нь 5.2 м .
Энэ кроссовер нь эхнээсээ дуустал SAIC -ийн платформ дээр зурагдаж хөгжсөн бөгөөд техникийн хувьд SAIC-ийн люкс ангиллын full-size кроссовер IM LS8 -тай бараг бүрэн адил “хуулбар” гэж бичжээ.
Volkswagen талаас ID.Era 9X дээр орсон зүйлс нь:
эцсийн стайлингийн доводка (гадаад хэлбэрийн нарийвчилсан тохируулга),
маш хязгаарлагдмал тооны эд анги, зангилаа.
Тэдгээрийн хамгийн гол нь: генераторыг ажиллуулах Volkswagen 1.5 EA211 турбо бензин хөдөлгүүр ( 143 м.х ) юм.
Хувилбарууд: RWD ба AWD
ID.Era 9X-ийг хоёр үндсэн хувилбараар санал болгоно:
Арын хөтлөгч (RWD):
хүчин чадал: 299 м.х
батарей: 51.1 кВт·цаг
Бүх дугуйн хөтлөгч (AWD):
хүчин чадал: 517 м.х
батарей: 65.2 кВт·цаг
Volkswagen ID.Era 9X
Volkswagen ID.Era 9X
Volkswagen ID.Era 9X
Volkswagen ID.Era 9X