666 буюу бичил чипийг хүмүүст суулгах тухай
666 буюу бичил чипийг хүмүүст суулгах ажил нь аль хэдийн туршилтын шатнаас гарч зарим газар бодит хэрэглээ болоод эхэлсэн байна Библийн сударт гардаг Анти Христийн тэмдэг тэй холбон тайлбарладаг энэхүү 666 бичил чипийг дэлхий даяар дараах хэлбэрүүдээр туршиж нэвтрүүлж байна Сайн дурын үндсэн дээр Швед АНУ энэ чипийг туршиж бүр

666" буюу бичил чипийг хүмүүст суулгах ажил нь аль хэдийн туршилтын шатнаас гарч, зарим газар бодит хэрэглээ болоод эхэлсэн байна. Библийн сударт гардаг "Анти Христийн тэмдэг"-тэй холбон тайлбарладаг энэхүү 666 бичил чипийг дэлхий даяар дараах хэлбэрүүдээр туршиж, нэвтрүүлж байна.
Сайн дурын үндсэн дээр Швед, АНУ энэ чипийг туршиж бүр нэвтрүүлж байгаа. Швед улс энэ салбарт тэргүүлж байгаа бөгөөд одоогоор 16'000 гаруй хүн гарынхаа арьсан дор чип суулгуулсан байна. Тэд үүнийг галт тэрэгний тасалбар, гэрийн түлхүүр, банкны картны оронд ашиглаж байгаа юм. АНУ‐ын "Three Square Market" гэх мэт технологийн компаниуд ажилчдаа сайн дурын үндсэн дээр чипжүүлж, үүнийгээ "амьдралыг хялбарчлах хэрэгсэл" гэж сурталчилж байна. Нөгөөтэйгүүр Хяналт тогтоох хамгийн амархан хүмүүс бол шоронгийн ялтан хоригдлууд байдаг Одоогоор хоригдлуудад хөлний гавыг GPS-тэй зүүлгэж байгаа нь чипжүүлэх үйл явцын "ил харагдах" хэлбэр юм..Зарим эх сурвалжууд болон хүний эрхийн төлөө тэмцэгчид өндөр хяналттай шоронгуудад хоригдлуудыг "биеэ авч явах байдлыг нь хянах" зорилгоор био-чип хүчээр суулгах туршилтууд хийгдэж байсан тухай мэдээлдэг. Энэ нь хүнийг алсаас удирдах, номхон байлгах зорилготой байж болзошгүй юм.
Хүүхдүүдийг чипжүүлэх ажлыг "Хүүхэд хамгаалал" эсвэл " хүүхдүүдийг алга болж төөрөгдөх хүний наймааны эрсдэлээс сэргийлэх" гэсэн маш эелдэг нэрээр халхавчилж байна. Бразил болон Их Британийн зарим сургуулиудад хүүхдүүдийн дүрэмт хувцас цүнхэнд RFID чип суулгаж, тэднийг сургууль дээрээ ирсэн эсэхийг нь эцэг эхэд нь мэдэгддэг системүүд туршигдаж байсан.
Эцсийн зорилго нь хүүхдийг багаас нь "чиптэй байх нь ердийн зүйл" гэж дасгах явдал юм гэж судлаачид үздэг.
Хамгийн аюултай бөгөөд бодитой туршилт бол хүни тархинд чип суулгах явдал юм. Илон Маск өөрийн "Neuralink" төхөөрөмжийг анх удаа хүнд суулгаж, амжилттай туршсан тухайгаа 2024 онд мэдэгдсэн. Энэ нь хүн зөвхөн бодлоороо компьютерыг удирдаж байгаа хэрэг юм. Энэ нь өвчтэй хүмүүст туслах нэрээр эхэлж байгаа ч цаашдаа хүний бодлыг унших, бодлыг нь өөрчлөх хамгийн том зэвсэг болох эрсдэлтэй. Хамгийн хачирхалтай нь, 2020 онд Билл Гейтсийн Майкрософт компани нэгэн патент бүртгүүлсэн байдаг.
Тэрхүү Патент №:WO2020/060606/ бөгөөд энэ тоо нь 666-г санагдуулдаг. Цаад зорилго нь Хүний биеийн хөдөлгөөн, дулаан, тархины долгионыг ашиглан "Криптовалют" олборлох тухай технологи юм. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө "дижитал мөнгөний машин" болж, түүнийг нь төвөөс хянана гэсэн үг.
Азийн орнууд өнөөдөр "Технократ" засаглал болон хяналт дижитал турших хамгийн том лаборатори болоод байна. Хэдийгээр "666" гэсэн шошготойгоор биш ч, техникийн болон хяналтын утгаараа энэ систем Азид маш хурдтай нэвтэрч байна. Хятадад заавал бие дотор чип суулгах шаардлагагүй болтлоо дижитал хяналт хөгжсөн. Хятадын хиймэл оюун ухаант хяналтын Камерууд хүнийг алхаа гишгээ, нүүрний хувирлаар нь таньж, хэн болохыг нь шууд тогтоодог. Хятад дэлхийд анх удаа төв банкны дижитал биткойн валютыг туршиж, нэвтрүүлсэн орон. Энэ мөнгө нь "хугацаатай", "зориулалттай" байж болдог. Япон Өмнөд Солонгос гэх өндөр технологийн орнуудад залуучууд болон технологийн сонирхогчид сайн дураараа гар дээрээ RFID/NFC чип суулгуулах нь нэмэгдэж байна. Японы зарим компаниуд ажилчдаа оффисын хаалга нээх, кофе авах зэрэгт чип ашиглахыг санал болгож байгаа. Өмнөд Солонгост Төлбөрийн тооцоо болон эрүүл мэндийн мэдээллийг чипэнд хадгалах туршилтууд хийгдэж байна. Энэ нь "тухтай байдал"-аар дамжуулж хүмүүсийг дасгаж буй хэлбэр юм.
Энэтхэг улс 1.3 тэрбум хүнийхээ хурууны хээ, нүдний солонголог бүрхэвчийг бүртгэсэн "Aadhaar" гэх системийг нэвтрүүлсэн. Энэ Aadhaar бүртгэлгүйгээр эмнэлгийн тусламж авах, банкны данс нээх, тэр ч байтугай сим карт авахад ч хэцүү болсон. Энэ бол хүнийг "биологийн өгөгдөл"-өөр хяналтад бүрэн хүлж байгаа хэрэг бөгөөд дараагийн алхам нь үүнийг чип рүү шилжүүлэхэд маш амархан юм. Сингапурт "Smart Nation" хөтөлбөрийн хүрээнд хүн бүрийн хөдөлгөөн, харилцааг хянах дижитал дэд бүтцийг бүрдүүлсэн. Сингапурчууд "Дижитал Иргэний Үнэмлэхийг бүх үйлчилгээндээ ашигладаг. Хүн ам ихтэй Индонез Филиппин орнуудын төр засаг ард иргэд дээр "хяналт тогтоох" нэрийдлээр биометрик бүртгэлийг маш эрчимтэй нэвтрүүлж байна.
МОНГОЛД ДЭХ ХЭРЭГЖИЛТ
Монголд "666 чип" эсвэл "Араатны тэмдэг" гэсэн нэрээр ил сурталчилгаа явагдахгүй байгаа. Гэвч технологийн болон тогтолцооны хувьд Монгол улс энэхүү "Дижитал хяналтын сүлжээ"-нд маш эрчимтэй, илүү хурдтай нэгдэж байна. Монголын төр засаг "хөгжил", "цахим шилжилт" гэсэн гоё нэр томьёоны цаана яаж хэрэгжүүлж байгааг ойлгож гадарлаж болно. Монгол улс төрийн үйлчилгээгээ цахимжуулах тал дээр бүс нутагтаа тэргүүлж байгаа Та бидний утсанд байдаг E-Mongolia" бол зөвхөн аппликэйшн биш, энэ нь таны миний хурууны хээ, нүүрний зураг, регистрийн дугаар, эд хөрөнгө, эрүүл мэнд ажил мэргэжил боловсролын архивыш нэгтгэсэн Дижитал хяналт юм. Ирээдүйд энэ e‐Mongolia чиптэй холбогдоход бэлэн болсон гэсэн үг.
Монголчууд шиг зээлийн аппликэйшн болон картаар төлбөр тооцоогоо хийдэг улс ховор байна. Бэлэн цаасан мөнгө байхгүй болно гэдэг нь бидний санхүүг төр эсвэл банк бүрэн хянана гэсэн үг. Хэрэв бид "буруу" зүйл хийвэл онлайн банкийг картыг ганцхан товчлуур дараад л идэвхгүй болгох боломж бүрдсэн. Бидний барьж буй иргэний үнэмлэх дотор аль хэдийн Чип байгаа. Тэр чипэнд таны хурууны хээ болон бусад мэдээлэл хадгалагдсан. Саяхан нэвтэрч эхэлсэн биометрик буюу нүүрний зураг, нүдний солонголог бүрхэвч бүхий паспортууд. Одоо чип нь таны миний "үнэмлэхэнд байгаа. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын гудамж бүрийг өндөр нягтралтай хиймэл оюун ухаант камераар тоноглож байна. Эдгээр хиймэл оюун ухаант камерууд нь зөвхөн замын хөдөлгөөнд зөрчил илрүүлэх төдий биш, хүний царайг таних программтай болж байна. Сноудены хэлсэнчлэн, хаагуур явж, хэнтэй уулзаж байгааг төв серверт буй Хиймэл оюун ухаан секунд тутамд бүртгэж байгаа.
Манай улсад ч гэсэн сүүлийн үед шүүхийн шийдвэрээр зарим шоронгийн гэмт хэрэгтнүүд болон сэжигтнүүдэд цахим гав зүүлгэж, зорчих эрхийг нь хязгаарлах болсон. Цахим‐гав нь "шоронгүйгээр хянах" нэрээр нэвтэрч байгаа ч, цаагуураа маш аюултай хяналтын зорилготой байдаг. Цахим гав зүүсэн хүн гадуур чөлөөтэй сэлгүүцэж яваа мэт харагдавч, түүний алхам бүрийг GPS-ээр секунд тутамд цагдаа нар хянаж байдаг. Хэрэв тэр хүн зөвшөөрөгдсөн бүсээс 1 метр л хазайвал төв серверт дохио очиж, цагдаа ирэх эсвэл гав өөрөө дуут дохио өгдөг. Одоохондоо Монголд цахим гавыг зөвхөн ялтан гэмт хэрэгтнүүд дээр ашиглаж байгаа мэт боловч, ирээдүйд энэ нь "нийгмийн хариуцлага" нэрийн доор бүх ард түмнийг өргөжих эрсдэлтэй. Жишээ нь Хөл хорионы үе болох цар тахал, эсвэл төр засаг "нийгэмд аюултай" гэж үзсэн үзэл бодолтой хүмүүст, тэр ч байтугай "зээлээ төлөөгүй" хүмүүст ч ийм хяналт тавих суурийг бэлдэж байна. Цахим гав бол том, эвгүй, харагдахуйц зүйл. Ирээдүйд төр засаг хүмүүст ... Ййм том гав зүүж явахаар арьсан доороо жижигхэн нано бичил чип суулгуулчих, хэнд ч харагдахгүй, амар" гэж сурталчлах болно. Хүмүүс цахим гавны "тухгүй" байдлаас залхахдаа чип рүү "сайн дураараа" шилжих сонголтыг хийх магадлалтай. Монголд энэ бүхнийг "амар хялбар, тухтай, аюулгүй" гэж сурталчилж байна." Монголд техник, технологи программ хангамж, дэд бүтэц нь 90 хувь бэлэн болсон. Одоо зөвхөн хүмүүсийг "бие махбодоор нь" дижитал хяналтын Технократ засаглалд холбох эцсийн шат л үлдээд байна. Энэ нь ирээдүйдшинэ цар тахал, санхүүгийн хямрал дайны дараах "аврах арга хэмжээ" нэрээр маш богино хугацаанд хэрэгжиж магадгүй юм.
Бичсэн: Б. Билгүүнзаяа