Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах Cheongung-II (KM-SAM) систем
Ираны пуужингуудыг 90 хувийн амжилттай амдан устгасан Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах Cheongung II KM SAM систем од болоод байна Өмнөд Солонгос бол АНУ болон Оросын зэвсгийн технологийн хамгийн сайн талуудыг хослуулж нэгтгэж хөгжүүлж чадсан цорын ганц улс юм Cheongung систем нь анх Оросын алдарт С 400 ын технологи дээр

Ираны пуужингуудыг 90% хувийн амжилттай амдан устгасан Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах Cheongung-II (KM-SAM) систем од болоод байна. Өмнөд Солонгос бол АНУ болон Оросын зэвсгийн технологийн хамгийн сайн талуудыг хослуулж нэгтгэж хөгжүүлж чадсан цорын ганц улс юм. Cheongung систем нь анх Оросын алдарт С-400‐ын технологи дээр суурилж бүтээж Өмнөд Солонгосын өндөр технологийн электроник, радар, удирдлагын системээр "тоноглогдсон'. АНЭУ 2022 онд 3.5 тэрбум доллар, Саудын Араб 2024 онд 3.2 тэрбум доллараар Өмнөд Солонгосын энэхүү агаарын довтолгооноос хамгаалах зэвсгүүдийг худалдаж авсан. Энэ нь Ойрх Дорнодын баян орнууд зөвхөн АНУ-ын зэвсгээс хамааралтай байхаа больж, "K-Зэвсэг"-т итгэж эхэлсний баталгаа юм. Өмнөд Солонгос улс 2030 он гэхэд Дэлхийн дөрөвдөгч том зэвсэг экспортлогч болох зорилготой байна. Тэд АНУ-аас хурдан, Оросоос чанартай, Хятадаас найдвартай зэвсэг бүтээж гадагшаа нийлүүлж ашиг олж байна. Украины дайнаас болоод Европ Ойрх Дорнодын Арабын орнууд зэвсгийн хомсдолд орсон энэ эгзэгтэй үед Сөүл "бэлэн" зэвсэг тоноглол нийлүүлж чадах цорын ганц ардчилсан гүрэн болж хувирлаа.
Зэвсэг тоноглол бүтээх нь асар их судалгаа, шинжилгээний зардал шаарддаг. Манайх шиг цөөхөн хүн амтай, жижиг армитай улсад зөвхөн өөрийн цэрэг батлан хамгаалахт зориулж аж үйлдвэр барих нь эдийн засгийн хувьд маш их алдагдалтай. Бид Оросын хуучин техникүүдийг засварлах, шинэчлэх тал дээр туршлагатай. Зэвсэгт хүчний 311-р анги дээр хуягт тээвэрлэгч, техникүүдийг засварлаж, зарим нэг нэмэлт тоноглол хийдэг. Гэвч энэ нь "бүтээх" биш "шинэчлэх" түвшний ажил юм.
Сүүлийн жилүүдэд Монголын инженерүүд "Мазаалай" нисгэгчгүй дрон болон зарим төрлийн хөнгөн хуягласан байлдааны машин угсарч бүтээх туршилт хийж байгаа. Гэвч эдгээрийн хөдөлгүүр, электроник зэрэг гол эд ангиудыг гаднаас авч, зөвхөн их бие, угсралтыг дотооддоо хийж байна. Нөгөөтэйгүүр Монголд бага гарын бууны сум үйлдвэрлэх үйлдвэр байгуулах тухай асуудал олон жил яригдсан. Одоогоор зарим нэг жижиг шугам байгаа ч стратегийн хэмжээний бүрэн хангалт хийх түвшинд хүрээгүй байна. Өмнөд Солонгос бол өндөр хөгжилтэй технологийн гүрэн учраас Оросын суурь технологи дээр өөрийн электроникоо нэмээд "од" болж чадсан. Харин манай улсын хувьд одоогоор "засварлагч" түвшнээс "угсрагч" түвшин рүү шилжих эхний алхмуудаа л хийж байна. Бүрэн бие даасан зэвсгээ санаачилж бүтээхэд технологи инноваци судалгаа хөгжүүлэлт болон асар их хөрөнгө оруулалт дутагдаж байгаа юм.
Бидний хийж буй "Мазаалай" дрон хөнгөн хуягласан машинууд бол "туршилт" төдий зүйл. Эдгээрийг цувралаар үйлдвэрлэхэд шаардлагатай станок, нарийн электроник, хөдөлгүүрийн үйлдвэрлэл манайд байхгүй.
Монгол инженерүүд оросын техникийг "угсарч шинэчлэх" тал дээр маш өндөр мэдрэмжтэй, бүтээлч байдаг. Өмнөд Солонгос зэвсгээ хийхдээ ашиглаж буй газрын ховор элемент, зэс, лити манайд элбэг бий.
Монголын "Зэвсгийн үйлдвэрлэл" нь шууд буугаар биш, харин Зэвсэг тоноглол бүтээхэд зайлшгүй шаардлагатай түүхий эдийн хяналт-аар илэрч болно. Бид лити төмрийн хүдэр зэсээ зүгээр л хилээр гаргах биш, зэвсгийн эд анги, сумны хошуу хийх хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгож гаргах нь аж үйлдвэржилтийн эхний шат юм. Монгол залуусын математик, программчлалын ур чадвар сэтгэлгээг ашиглаж Кибер аюулгүй байдал, Дроны удирдлагын систем, Цэргийн зориулалттай хиймэл оюун ухаант алгоритм хөгжүүлэхэд түлхүү анхаарах хэрэгтэй.
Бичсэн: Б. Билгүүнзаяа