“Москвич” авто үйлдвэр цахилгаан скутер үйлдвэрлэж эхэлжээ
ldquo Москвич rdquo авто үйлдвэр цахилгаан скутер электросамокат үйлдвэрлэж эхэлсэн байна Төслийн захиалагчаар кикшеринг зэрэг үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг ажиллажээ Кикшеринг гэдэг нь скутерийг богино хугацаагаар түрээслэх үйлчилгээ Эдгээр цахилгаан скутер нь ОХУ д зохиогдсон боловч эд ангиуд нь Хятадад үйлдвэрлэгддэг ldquo Москвич rdquo үйлдвэрт нийт 118 бүрэлдэхүүн хэсгээс

“Москвич” авто үйлдвэр цахилгаан скутер (электросамокат) үйлдвэрлэж эхэлсэн байна. Төслийн захиалагчаар кикшеринг зэрэг үйлчилгээ үзүүлдэг томоохон компаниудын нэг ажиллажээ. (Кикшеринг гэдэг нь скутерийг богино хугацаагаар түрээслэх үйлчилгээ.)
Эдгээр цахилгаан скутер нь ОХУ-д зохиогдсон боловч эд ангиуд нь Хятадад үйлдвэрлэгддэг . “Москвич” үйлдвэрт нийт 118 бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх иж бүрдэл хэлбэрээр ирж, үйлдвэрийн шугам дээр угсарч нэгтгэдэг байна.
Угсралтын дараа компанийн мэргэжилтнүүд:
электроникийн ажиллагаа,
дугуй, тоормосны бүрэн бүтэн байдал
зэргийг шалгаж, улмаар пандус, “лежачий полицейский” (хурд сааруулагч), өөр өөр төрлийн замын хучилтын дуурайлттай туршилтын трект оруулан сорьдог аж.
Пилот төслийн хүрээнд “Москвич” дээр нийт 2000 ширхэг хувь хүний хөдөлгөөнт хэрэгсэл (СИМ) угсарч, тэдгээр нь энэ хавар түрээсийн үйлчилгээгээр дамжин хэрэглээнд гарах юм байна.