Honda ба Sony хамтарсан бүх цахилгаан автомашины төслөө цуцалжээ
Цахилгаан автомашин хөгжүүлж үйлдвэрлэх зорилготой Honda ба Sony ийн хамтарсан компани болох Sony Honda Mobility SHM өөрсдийн хэрэгжүүлж байсан бүх төслөө цуцалсан байна Энэ шийдвэрийг хамтран эзэмшигч хоёр тал болох Sony Group цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч болон Honda Motor автомашин үйлдвэрлэгч зөвлөлдсөний дараа гаргажээ Түншүүдийн хамтран боловсруулж үйлдвэрлэлд оруулахад бараг бэлэн

Цахилгаан автомашин хөгжүүлж, үйлдвэрлэх зорилготой Honda ба Sony-ийн хамтарсан компани болох Sony Honda Mobility (SHM) өөрсдийн хэрэгжүүлж байсан бүх төслөө цуцалсан байна. Энэ шийдвэрийг хамтран эзэмшигч хоёр тал болох Sony Group (цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч) болон Honda Motor (автомашин үйлдвэрлэгч) зөвлөлдсөний дараа гаргажээ.
Түншүүдийн хамтран боловсруулж, үйлдвэрлэлд оруулахад бараг бэлэн болоод байсан Afeela 1 цахилгаан лифтбэк “цааш үргэлжлэхгүй” болсон бөгөөд мөн түүн дээр суурилсан кроссоверын төсөл ч хамт цуцлагджээ.
Талуудын дүгнэлтээр, хамтарсан цахилгаан автомашинуудын зах зээл дээрх ирээдүй тодорхойгүй (хэтийн төлөв “бүрхэг”) байгаа бөгөөд тэдгээрийг зах зээлд амжилттай нэвтрүүлэхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдана гэж үзсэн байна.
Afeela 1 загварт урьдчилгаа (депозит) төлж амжсан хэрэглэгчдэд SHM мөнгийг нь буцаан олгоно гэж мэдээлжээ.
Өмнө нь Honda компани EV-тэй холбоотой янз бүрийн төслүүдээс нийтдээ 15.7 тэрбум ам.доллар алдагдсан гэж мэдэгдэж байсан. Концерны байр суурь нь Барууны зах зээлүүд дээр хэрэглэгчдийн цахилгаан автомашинд хандах сонирхол буурч байгаа явдалтай холбоотой аж.